"Хүйлэн хөх тэнгэрийн дор
Хүний гэрэлт ертөнцийн дээр
Мөнхийн од
Мөрөн хотоо..." хэмээн Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын "Хөвсгөл" найраглал эхэлдэг. Тэгвэл уг найраглалыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын "Авьяас" сургуулийн XII дугаар ангийн сурагч Ц.Пүрэвсүрэн уйгар бичгээр бийрлэн буулгасан нь цахим орчинд тархаж, хүмүүсийн бахархлыг төрүүлээд байгаа. Хөвсгөл нутаг угаас улсдаа эх хэл, бичгийн түүчээ гэдгийг түүний бүтээл дахин нэг батлан харууллаа. Ингээд бид түүнтэй ярилцлаа.

-Цахим сүлжээнээс уйгараар бичсэн бүтээлийг нь хараад холбогдож байна. Хэзээнээс үндэсний бичгээр бичиж эхэлсэн бэ?
-Анх зургадугаар ангиасаа монгол бичиг сурч эхэлсэн. Тэгээд ахлах ангид ороход багш бийрээр бичихийг зааж өгсөн. Цахим сүлжээнд тавьсан бүтээлийн хувьд уралдаанд оролцох гэж бичсэн юм. Ер нь бол Ш.Сүрэнжав найрагчийн "Хөвсгөл" найраглалд их дуртай. Үг бүр нь их ойр, утга агуулга нь ч сайхан санагддаг. Эслэг хавтан дээр хар муутуу цаас дэвсээд боронзон бэхээр нарны цацраг хэлбэртэйгээр бичсэн.
-Бүтээлээ хэдий хугацаанд хийсэн бэ?
-Нэг өдөр бүх анхаарлаа төвлөрүүлж суугаад хийсэн. Тэгэхгүй бол нэг алдвал дахиж шинээр бичих болдог учир маш хянамгай байж, хариуцлагатайгаар өглөөнөөс орой хүртэл сууж бичсэн. Үндэсний бичгээр бичихэд их сайн сууж сурдаг, анхаарлаа бүрэн төвлөрүүлж чаддаг зэрэг олон чадварыг суудаг.
Би Ш.Сүрэнжав найрагчийн "Хөвсгөл" найраглалд их дуртай. Үг бүр нь их ойр, утга агуулга нь ч сайхан санагддаг.
-Цахим орчинд чамд амжилт хүссэн олон хүн байна лээ. Боловсролын сайд хүртэл өөрийн цахим хуудастаа сэтгэгдлээ илэрхийлсэн байсныг олж харсан уу?
-Тийм ээ. Уншаад их урам авч, цаашид үндэсний бичгээрээ улам сайхан бичих хүсэл төрсөн. Үнэндээ хүмүүст хүрнэ гэж бодоогүй. Зүгээр л уралдааны бүтээлийг бичиж дуусаад фэйсбүүк дээрээ тавьсан чинь хүмүүс сэтгэгдэл их бичиж, цахим сүлжээнд тархаж эхлэхэд хэсэг шоконд орсон. Олон хүн урам, магтаал хэлсэн. Би бүр бүх сэтгэгдлийг үлдээлгүй уншиж зүрх дарж байгаа. "Хөвсгөл" найраглалыг сонгох болсон тухайд гэвэл өнгөрсөн жил Өвөрмонголоос хүрч ирээд монгол бичгээр монголчуудыг уншиж, бичдэг болгоно гээд ирж хүмүүстэй уулзсан. Энэ жил харин хүрээгээ тэлж, "Хаан бичиг" номын дэлгүүр нээсэн. Энэ хүрээнд зохион байгуулагдсан уралдаанд энэхүү бүтээлээ бичсэн юм.

-Багш болон аав, ээж, найзууд нь юу гэж байна вэ?
-"Сайхан бүтээл болсон байна. Улам олон бүтээл туурвиарай" гэж захисан. Тэд үргэлж намайг дэмжиж, чи чадна гэж урам өгдөг. Энэ ташрамд, тэдэндээ баярлаж байгаагаа илэрхийлье.
-Ямар мэргэжил сонгох гэж байна вэ. Хүсэл мөрөөдлөөсөө хуваалцаач?
-Би хүмүүстэй ярилцах дуртай болохоор сэтгэлзүйч болно гэж бодож байгаа. Тэгээд олон хүнтэй ярилцаж, асуудлыг нь шийдэж өгөхийг хүсдэг. Мөрөөдөл гэвэл хүмүүс бүгдээрээ үндэсний бичгээрээ уншиж, бичдэг байгаасай гэж боддог.
Хүмүүстэй ярилцах дуртай болохоор сэтгэлзүйч мэргэжилтэй болно гэж боддог
| Ц.ПҮРЭВСҮРЭН: Хүмүүсийн сайшаалын үг надад улам сайхан бичих урам хайрлаж байна |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |