Цаг уурын давагдашгүй хүчин зүйл буюу байгалийн аюулт үзэгдэл орон даяар мэдрэгдэж, хүний амь эрсдэж, сураггүй болсон олон тохиолдол улсын хэмжээнд бүртгэгдсэн. Байгалийн аюулт үзэгдлийн улмаас учирсан хохирлын талаар Дундговь аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас мэдэгдэл хийлээ.
Байгалийн аюулт үзэгдэл болж болзошгүй хэмээн гуравдугаар сарын 10-наас эхлэн тус аймаг даяар мэдээлсэн аж. Өчигдөр өглөөний 08:08 цагаас хүчтэй салхи салхилж, ихэнх нутгаар 16-26 м/с хүрсэн бөгөөд дээд талдаа 34 м/с хүрсэн байна. Дундговь аймгийн хэмжээнд хүчтэй салхи 13:00 цаг хүртэл үргэлжилжээ. Мөн 08:09 минутаас эхэлж, хүчтэй салхитай холбоотойгоор шороо шуурч, ихэнх нутгаар харанхуйлж, 15:00 цаг хүртэл үргэлжилсэн юм.
Дундговь аймгийн Онцгой комисст аймгийн хэмжээнд нийт 345 дуудлага, мэдээлэл ирсний 455 нь хүн сураггүй болсонтой холбоотой аж. Тэнгэр цэлмэж, гэгээтэй болсны дараа буюу оройн 19:00 аймгийн Онцгой комисс болон ОБГ-ын 223 алба хаагч, 74 техник хэрэгсэл, 90 гаруй иргэн, иргэдийн 45 гаруй техникийн хэрэгсэлтэй одоог хүртэл аврах, эрэн хайх ажиллагааг явуулж байгаа юм. Гамшигт үзэгдлийн улмаас зургаан хүн амь эрсдэж, 17 хүн сураггүй хэвээр байгаа талаар тус аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.
Гамшигт үзэгдлийн улмаас учирсан хохирол:
-21 гэр нурсан,
-20 хашаа нурсан,
-Таван байшингийн дээвэр нурсан.
Гамшигт үзэгдлийн улмаас нас барсан зургаан иргэний талаар тодруулбал:
-Дэлгэрцогт суманд 80 гаруй насны нэг иргэн,
-Өндөршил суманд хоёр иргэн нас барсан бөгөөд нэг иргэнийг нь таних ажиллагаа явуулж байгаа,
-Баянжаргалан суманд хоёр иргэн амиа алдсаны нэг нь Улаанбаатар хотоос гэрийнхэн дээрээ ирсэн 40 гаруй насны иргэн, нөгөөг нь таних ажиллагаа ажиллагаа явуулж байгаа,
-Сайнцагаан суманд 70 гаруй насны нэг иргэн нас баржээ. Мөн Дундговь аймгийн Баянжаргалан сумын Хөөтийн нүүрсний уурхай дээр нэг иргэн нас барсан гэх мэдээлэл ирсэн бөгөөд одоогоор баталгаажаагүй байгаа юм. Мөн Луус суманд 35 кВтын цахилгааны шон унаж, эвдэрснээс 6-7 сумын цахилгаан тасарч, хязгаарлагдсан. Цахилгааны шонг шөнийн 02:50 цагт засаж, буцааж холболт хийжээ.
| ДУНДГОВЬ: Зургаан хүн нас барж, 17 хүн сураггүй хэвээр байна |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |