Энэ сарын 27-ны лхагва гарагт Увс аймгийн Давст сумын Боршоо боомтоор Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын төрсөн ах, консул Ч.Ганболдын машинаар бараа оруулж, гаргаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. ОХУ-тай хиллэдэг тус боомтыг ирэх дөрөвдүгээр сар хүртэл хаачихсан байгаа. Гэтэл хөл хорионы энэ үед Монгол Улсын дархан хилийг дураараа нээж, ОХУ-ын хил рүү нэвтэрч байхад Хилийн шалган нэвтрүүлэхийн ажилчид байхгүй байгаа нь мөн асуудал дагуулж байна. Үүнтэй холбогдуулан Увс аймгийн Засаг дарга хууль сахиулах байгууллагын удирдлагуудтай өчигдөр шуурхай хуралдаан зарласан байна. Тус уулзалтад аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Гаалын газар, Хилийн цэрэг, Цагдаагийн газрын дарга нар оролцож, Тагнуулын даргаас утсаар мэдээлэл авчээ.
Увс аймгийн удирдлагуудаас тус бичлэгийг үнэн бодитой болохыг нь баталсан бөгөөд “Аймгийн Тагнуулын газар, Хилийн цэрэг 0245 дугаар ангийн удирдлагууд арванхоёрдугаар сарын эхээр онгоцоор ирсэн дипломат ачааг хүргэх зорилгоор зохион байгуулсан. Ингэхдээ бусад албаны байгууллагуудад мэдэгдээгүй, тодорхой заавар, зөвлөгөө аваагүй гүйцэтгэсэн нь тухайн тагнуулын ажилчид цар тахлын онцгой үеийн дэглэм зөрчсөн байна” гэж үзжээ.
Тиймээс “Цар тахлын үеийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаа энэ цаг үед халдвар хамгааллын дэглэм зөрчигдсөн үйл ажиллагаа явагдсанд аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргын хувьд НИЙТ ИРГЭДЭЭСЭЭ УУЧЛАЛТ ХҮСЭЖ байна” гэжээ.
Тухайн бичлэг дээр гарснаар үүрэг гүйцэтгэсэн ажилчид хорио цээрийн дэглэм зөрчсөн гэдэг нь харагдаж байгаа тул Тагнуулын газрын хоёр ажилтанг яаралтай тусгаарлалтад оруулж, түргэвчилсэн шинжилгээ авч ажиллахыг Эрүүл мэндийн газар болон холбогдох байгууллагуудад үүрэг болгосон байна.
Мөн гэр тусгаарлалтын 14 хоног өнгөрсний дараа шалган тогтоох ажиллагаа явуулахыг Цагдаагийн газарт,
Ирсэн ачаанд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил хийхийг аймгийн Зооноз өвчин судлалын төвд,
Ил задгай хаясан хамгаалах хувцсыг баримтжуулан устгалд оруулах ажлыг МХГ-ын удирдлагуудад тус тус үүрэг болгожээ.
| Боршоо боомтоор бараа оруулсан гэх асуудалд Увс аймгийн Засаг дарга уучлалт гуйв |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |