Баруун аймгийн малчид зүүн аймаг руу портер машинаа хөлөглөөд хурдан морин эрэлд гарсан байна. Хурдан удмын адууны эрэлт нэмэгдэхийн хэрээр үнэ нь дагаад өссөн байх. Тэр дундаа Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг болон Дорноговь аймгийн Айраг, Дэлгэр сумдын хурдан адууны үнэ гаарчээ. Төрийн наадмаас эхлээд аймаг, сумынхаа наадмын түрүүг авах гэсэн уяачдын эрэл ийн хурдан удмын адууны үнэ нэмэгдэхэд нөлөөллөөд байна. Энэ жилийн хувьд хэд, хэдэн аймгийн тэгш ойн баяр тохионо. Тиймдээ ч уяачид тэгш ойгоор хурдан хүлгийнхээ жолоог өргүүлэх нь нэр төрийн хэрэг хэмээн бэлэгшээх нь бий.
Жилээс жилд өгсөн нэмэгдэж буй хурдан морины үнэ ханш зүүн аймгуудад илүү үнэтэй байна. Тухайлбал, 2020 онд дундаж үнэ 60 сая төгрөг байсан. Харин энэ жил 120 сая төгрөгийн дундаж үнэтэй байна. Үүнээс гадна хольцтой болон цэвэр цусны гадаад адууны дундаж үнэ 70 сая төгрөгт хүрчээ. Мал эд төллөж буй энэ үед баруун аймгийн малчид малаа төлүүлэхээ хойшлуулаад банкнаас мөнгө зээлж, зүүн аймгуудыг ихээр зориод байна. Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт нэг морь багадаа гурван сая төгрөгийн ханштай байна. Зүүн аймгийнх л бол хурдан гэдэг ойлголт монголчуудын дунд хэдийнэ бий болсон болоод ч тэр үү амтай болгон л шуурч буй сурагтай. Удам сайтай, хурдан адууны төл бол 20 дээш сая төгрөгийн үнэд хүрчээ.

-ЖИЙП УНАСАН ХҮМҮҮС АДУУНЫ ҮНЭ ӨСГӨӨД ХЭЦҮҮ БАЙНА-
Энэ талаар Баянхонгор аймгаас Сүхбаатар аймгийг зорьж, хурдан адуу худалдан авахаар яваа малчнаас тодрууллаа. Тэрбээр “Сумынхаа наадамд морь айрагдуулчих санаатай энд явж байна. Адууны үнэ ханш санаанд оромгүй үнэтэй байна. Уг нь таваас зургаан адуу авах санаатай энд ирсэн юм. Гэтэл байгаа мөнгөөрөө нэг ч болтугай адуу авч чадах нь уу, үгүй юу бүү мэд. Том том жийп унасан хүмүүс авах гэж байгаа адууг маань үнэ цохиж аваад хэцүү юм. Жишээлбэл, гурван саяар авах гэж байсан морийг маань 35 сая төгрөгт хүргэж үнэ цохиод хэцүү байна. Уг нь үнэ боломжийн гайгүй адуу авчихмаар байх юм. Аль болох хурдхан адуугаа аваад буцахгүй бол ард мал төллөх гээд бөөн ажилтай байдаг” гэв.
Удам сайтай, хурдан адууны төл бол 20 дээш сая төгрөгийн үнэд хүрчээ
Адуу авахаар хамаг байдгаа шавхаад зүүн аймагт очихоор ийнхүү баячууд өмнүүр нь орж адууны үнийг өсгөдөг байна. Үнэхээр өндөр үнээр аваад байна уу, зориудаар өсгөөд байна уу гэдэг нь эргэлзээтэй аж. Жирийн нэг малчин хурдан авах болоод эзэнтэй нь тохиролцоод бэлчээрт адуун дээр нь очиход араас нь жийп унасан хүн ирээд үнэ цохиод авчихдаг байна. Тэгээд адуугаа үнэ хүргэн зарж буй малчинд уурлах хэцүү, уурлахгүй хэцүү хоосон гуяа алгадаад буцдаг гэнэ. Монголчууд эрт дээр үес адуугаа шүтэж хайрлаж ирсэн ингэж үнэт хүргэж зарж байсан нь цөөн. Үнэхээр удам сайтай хурдан адуу гурван өрөө байрны үнэд хүрчээ. Тэгэхээр морин уралдаан гэдэг баячуудын зугаа цэнгэл төдий болсон гэсэн үг. Жирийн малчин наадамд морь уралдуулах боломж жилээс жилд хумигдаж байна. Хурдан гэдэг нэрийдлийн дор адууны үнийг хөөрөгдсөөр байвал монгол наадмын утга учир алдагдлаа.
| ЗҮҮН АЙМГИЙН ХУРДАН АДУУНЫ ҮНЭ ТЭНГЭРТ ГАРЧЭЭ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |