Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ойн инновацын парк байгуулж, энэ салбарт хувьсал хийхээр Швед улсын мод үржүүлгийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна. Шведийн хаант улсын “Садкора Форестри”, “Би Си Си” компанийн удирдлага, мод үржүүлгийн технологич мэргэжилтнүүд энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Эрдэнэт үйлдвэрт ажиллахдаа Монголд анх удаа байгуулагдаж буй 1000 тонн үрийн агуулах буюу Ойн генетик нөөцийн төвийн байгууламжтай танилцаж, нэн ховор, ашигт ургамлуудын генетик нөөцийн хамгаалал, үрийн банк, хөрсний төв байгуулах, тарьц, суулгац үржүүлгийн чиглэлээр санал солилцсон юм. Мөн Булган аймгийн Сэлэнгэ сумын “Шар тал”-д мод үржүүлгийн газар байгуулахаар төлөвлөснийг газар дээр нь очиж үзлээ. Энд Шведийн орчин үеийн бүрэн автоматажсан технологийн шийдэл, инновацыг нэвтрүүлэх талаар хоёр талын мэргэжилтнүүд санал солилцож, уур амьсгал, хөрс, газар зүйн үндсэн байдалтай биечлэн танилцсан. “Шар тал”-д зөвхөн мод үржүүлгийн газар биш ирээдүйд аялал жуулчлалын нэгэн цэг, улсын хэмжээний ойн сургалтын төв бий болох юм, гэж Эрдэнэт үйлдвэрийн “Ногоон хөгжил” төслийн нэгжийн дарга, доктор Я.Ариунзул ярилаа. Түүнээс гадна үрийн цэцэрлэгт хүрээлэн, ойг зөв арчилбал ямар байдгийг харуулсан ойн сургалтын үзүүлэн талбайнуудыг ч бэлтгэхээр төлөвлөснөө танилцуулсан.
Швед Улсад модыг “ногоон алт” хэмээн нэрлэдэг бөгөөд ойг тарьж ургуулах, нөхөн сэргээх замаар ойн нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулсан арвин туршлагатай. Монголын мод үржүүлгийн газруудад тарьж буй үрийн 50-60 хувь нь ургаж байгаа бол Шведийн мод үржүүлгийн технологи нэвтрүүлснээр үрийн соёололтыг 95 хувьд хүргэх, суулгацыг 2-3 жил ургуулж байж ойжуулалтад гаргадаг байсан бол нэг жилийн хугацаанд гаргах нөхцөл бүрдэх ажээ. Түүнээс гадна Швед технологиор нэг сая үрийг гурван өдөрт суулгах боломжтой гэж “Би Си Си” компанийн технологич Андрес Бернер танилцууллаа.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ойн салбарт шинэ технологи, үйлчилгээ нэвтрүүлснээр мод тарих үйл ажиллагаанд том дэвшил гарна гэж мэргэжилтнүүд үзэж байна.
| ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР МОД ҮРЖҮҮЛГИЙН ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХЭЭР ШВЕД УЛСЫН МЭРГЭЖИЛТНҮҮДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |