Өнгөрсөн амралтын өдрүүдэд сурагчаа зодож буй багшийн бичлэг цахим сүлжээнд цацагдсан билээ. Тодруулбал, Дорнод аймгийн Халхгол сумын ерөнхий боловсролын сургуулийн физикийн багш А нь наймдугаар ангийн сурагчдынхаа толгой, хүзүүн тус газарт нь цохиж байгаа юм. Аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж. Тухайн багш нь сурагчдаа “Гэрийн даалгавраа хийгээгүй” гэх шалтгаанаар зодсон нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа гэнэ. Бид сурагчаа зодсон багшийн асуудлаар Халхгол сумын ЕБС-ын захирал Б.Урантогосоос тодрууллаа.
-Багшдаа зодуулсан сурагчдын биеийн байдал зүгээр үү?
-Эмнэлгийн байгууллагад хандахад хэвийн байна гэсэн. Хүүхдүүд гэмтэл, бэртэл аваагүй. Одоогийн байдлаар хүүхдүүд хичээлдээ бүрэн хамрагдаж байгаа.
-Физикийн багш А хэр удаан багшилж байгаа вэ?
-Халхгол сумын сургуульд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-нд ажилд орсон. Өмнө нь аймгийн сургуульд түр хугацаанд ажиллаж байсан юм билээ. Их сургуулиа төгсөөд удаагүй байгаа шинэ боловсон хүчин.
-Өмнө нь ямар нэг алдаа дутагдал гаргаж байсан уу?
-Манай сургуульд ирснээсээ хойш ямар ч алдаа дутагдал, ёс зүйн асуудал гаргаж байгаагүй. Харин ч хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй, залуу багш хэрнэ чадвартай боловсон хүчин. Би физикийн багшийг тийм үйлдэл хийсэнд гайхаад өмнө нь ажиллаж байсан сургуулиас нь тодруулахад “Ёс зүйн асуудал гаргаж байгаагүй. Чиглүүлээд, сургаад авбал сайн багш шүү” гэж хэлж байна лээ. Мөн тухайн ангийн сурагчид болон сургуулийн сурагчдаас тодруулахад “Багш өмнө нь хүүхдэд гар хүрж байгаагүй” гэж хэлсэн.
-Сурагчдаа “Гэрийн даалгавар хийгээгүй” гэх шалтгаанаар зодсон юм уу. Та өөрөөс нь асууж тодруулсан уу?
-Тийм ээ, өөртэй нь уулзсан. Багш хэлэхдээ “Наймдугаар ангийн сурагчид суурь сайтай. Хичээлийг нь асуухаар цээжээр маш сайн хариулж, харилцан ярьдаг. Харин гэрийн даалгавар өгөхөөр хийхгүй ирээд байдаг. Уг нь суурь сайтай хүүхдүүдийг чиглүүлээд явчихвал өөрсдөд нь хэрэгтэй гэж бодсон. Харамсалтай нь, би буруу арга барилаар ажиллаж, түрхэн зуурын уур бухимдлаа хүүхдүүд гаргачихлаа. Алдаа хийсэндээ маш их харамсаж байна” гэж хэлсэн.
-Ажлаа хийж байгаа юу?
-Өөрийнхөө алдааг ухамсарлаж байгаа учраас тэр өдөр “Ажлаасаа халагдах өргөдлөө өгье” гээд өгсөн. Багш маань алдаагаа ухамсарлаж, уучлалт гуйсан. Гэхдээ хүүхдүүд зодох нь түүний буруу. Мөн хүүхдүүд багшийн өгсөн үүрэг даалгаврыг хийх, эцэг, эхчүүд хараа хяналтаа тавих үүрэгтэй шүү дээ. Хаа хаанаа л хэцүү юм боллоо. Залуу хүний алдаа дээр дөрөөлөөд сонгосон мэргэжлээсээ насаараа татгалзах вий гэж эмээх юм.
-Хөдөө, орон нутагт боловсон хүчин хэр хангалттай байна вэ?
-Муу байна. Манай сургууль гэхэд физикийн багш, хүүхдийн эмч ажилд авах зар тавиад, нээлттэй ажлын байр зарлаад ирж уулзах бүү хэл утсаар холбогдсон хүн байгаагүй. Боловсон хүчний дутагдалд орж байна. Орон нутагт ажиллах хүн ховор болсон. Орон нутаг ч бай, аймгийн төв, Улаанбаатар хотод ч ажилласан цалингийн шатлал, үнэлгээ адилхан болохоор шинэ төгсөгч нар суурин газраа бараадаж байна шүү дээ.
| ХАЛХГОЛ СУМЫН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ: ХҮҮХЭД ЗОДСОН ФИЗИКИЙН БАГШ УУЧЛАЛТ ГУЙЖ, АЖЛААСАА ГАРСАН |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |