Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн захирал Ж.Сандагсүрэн өчигдөр буюу гуравдугаар сарын 17-нд төслийн I үе шат болох Баянхошуу болон Сэлбэ дэд төвд ажиллалаа.
Баянхошуу дэд төвийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлын хүрээнд Дулааны 11И магистрал шугам шинэчлэл өргөтгөлийн ажил, Дулааны даралт өргөх насос станц болон 3.3 км шинэ шугамыг ус дулаан дамжуулах нийт 14 төвийн хамт бүрэн хийж гүйцэтгэжээ. Одоогоор Баянхошуу дэд төвд нийт 27 аж ахуйн нэгжийг төвийн төвлөрсөн дулаанд холбоод байгаа бөгөөд цаашид 20 мянган айл өрхийг төвлөрсөн дулаан хангамжид холбох боломж бүрдсэн юм.
Мөнэ Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн нийгмийн барилга байгууламжууд болох 240 хүүхдийн цэцэрлэг, нэг цэгийн үйлчилгээ бүхий Бизнес инкубатор сургалтын төв, Мэдээлэл холбооны нэгдсэн үйлчилгээний төв, Орлогод нийцсэн загвар орон сууц, үерийн далан суваг, тохижилт, автозам, гүүр, 28 мВт хүчин чадалтай Дулааны станц, 1000 шоо метр хүчин чадалтай Усан сан болон цахилгааны 35/10кВт станцын барилга угсралтын ажлуудтай танилцлаа. Цаашид төслийн I үе шат бүрэн хэрэгжиж дууссанаар иргэдэд хүрэх үр дүнг нарийн тодорхойлон, улам илүү хүртээмжтэй байх тал дээр түлхүү ажиллах чиглэл өгөв. Баянхошуу,Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын барилга угсралтын ажлуудыг энэ оны зургадугаар сард бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.
| Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт зургадугаар сард дуусна |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |