Дахиад л утааны улирал эхэллээ. Хүмүүс ч өнөө л хэвээр утаа ихтэй нийслэл хотоо ярьж бухимдсаар. Хэзээнээсээ ийм байсан атал анх удаа үзэж буй аятай цөм халаглаж, утааны тухай ярьж эхэлцгээдэг. Мэдээж энэ яриа, энэ бухимдал зөвхөн өвлийн улиралд үргэлжлээд л бусад улиралд нь өвөлжин үглэсэн өнөө асуудал таг мартагдаж, эгээ л шийдэгдчихсэн мэт сэтгэл амарцгаачихдаг. “Тэгээд яах юм бэ", "Юу хийж чадах вэ" гэж үүнийг уншигч та асууж мэдэх байх. Бидний энэ бэсрэг нийтлэлээр хэлэх гээд буй гол зүйл бол утааг арилгах, түүнийг багасгахтай тэмцэх дорвитой шийдлийг улирал харгалзахгүйгээр шийдвэр гаргагчдаас, өөрчилнө гэж томилогдсон хүмүүсээс нэхэх байдал. Тууштай шаардаж, байнга чихийг нь хангинуулж гэмээнэ л сая нэг хандах зүг тогтоно.
Түүнээс утаа униар гарч, хот тэр чигтээ манан мэт бүрхэгдсэн өвөлдөө л нэг шуугилдацгаагаад бусад үед нь дуугүй байгаад байвал өнөө хэдэн бодлого, шийдвэр хайж, эрэл хайгуул хийх ёстой "нөхөд" чинь "За иргэд өвөл болохоор л шуугидаг шүү дээ. Хавар ирэхээр аандаа мартчихна” гэж маасайтал инээж, маадгар алхана. Бүр доог тохуу хийж байгаа аятай сэтгүүлчдийг тайлбар авахаар "Өвөл болох нь тодорхой", "Дулаарахаар утаа арилна” гэсэн тайлбарыг өгөөд хээв нэг зогсож байдаг сайд дарга нар ч бий шүү дээ. Бас болоогүй "Утаа одоо Зайсанд хүртэл үнэртээд эхэллээ" гэж ч байсан гишүүнийг санаж байгаа байх. Ингэж иргэдээ "доромжлоод” бүр нэг сурчихсан, иргэд бид ч "тэнэг" тайлбарыг нь сонсож, жаахан ч болов гарц горьдсоор өвлийг давж, урь орж галлагаа зогсоход л бүхнийг мартаж, өнөө нөхөд ч хүсэл нь биелж, гуяа алгадаад л алга болдог. Болоогүй тэгээд муу муудаа дээрэлхүү гэгчээр арга барахдаа ороолтоор гал түлчихсэн айл руу зарим сэтгүүлч, зураглаач нь дайрч ороод утааны гол эх үүсвэрийг олчихсон мэт яаж дөвчигнөж байсныг санаж буй байх.
| ӨВӨЛ БОЛОХООР Л УТААГАА ЯРЬЖ БУХИМДАХААС ЦААШГҮЙ БОЛЛОО, БИД |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |