Уулзалтын үеэр Хотын дарга НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Улаанбаатар хотод хүүхдийг хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа уламжлав.
Хүүхэд, залуучууд бол улс орны ирээдүйн эзэд юм. Тиймээс нийслэлийн зүгээс энэ чиглэлээр туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэх санаачилга гаргаж байгаа юм. Энэ хүрээнд Хотын дарга НҮБ-ын Хүүхдийн сангаас олон улсын зөвлөх баг гаргахыг хүсэж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийслэл олон талаар санал санаачилга гарган, хамтран ажиллах боломжтойг илэрхийллээ.
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан энэхүү саналыг хүлээн авч, дэмжсэн бөгөөд “НҮБ дахь Монголын суурин төлөөлөгчтэй өчигдөрхөн холбогдож, 2023-2027 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн тухай ярилцсан. Улаанбаатар хотын зүгээс дэвшүүлж буй энэ санал төлөөлөгчийн санал, чиг баримжаатай нийцэж байна. Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан энэ хөтөлбөрийг дэмжин ажиллах бүрэн боломжтой. Шаардлагатай бол НҮБ-ын төв оффисоос ч дэмжлэг авч болно. Бидний зүгээс ч мөн хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж, олон хүн хамруулж болохыг судалъя” гэсэн юм.
Туршилтын хөтөлбөрийг эхний ээлжид нийслэлийн хамгийн их хүнтэй Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Амжилттай хэрэгжвэл нийслэлийн бусад дүүрэг, цаашлаад үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх юм.
| Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өнөөдөр Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комланг хүлээн авч уулзлаа |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |