2021-2022 оны хичээлийн жилийн эхний нэг сар өндөрлөж байна. Энэ хугацаанд цэцэрлэг, сургуулийн орчинд коронавирусийн халдвар ямар түвшинд байгаа болон халдвар илэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авч буй талаар Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуулаас тодрууллаа
Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө нийт халдварт өртсөн хүмүүсийн 19 хувь нь хүүхдүүд байсан. Хичээл сургууль эхэлсэн ч энэ хувь өсөөгүй. Нөгөөтээгүүр халдвар авч өвчилж буй хүүхдүүдийн хувьд сургуулийн орчноос илүүтэй ахуйн хүрээнд халдвар авч байна. Мөн зайны сургалтад шилжиж буй анги бүлгийн тоо ч буурах магадлалтай. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яам болоод Нийслэлийн Боловсролын газраас танхимын сургалтыг илүү зохион байгуулах бодлого баримталж байна. Эцэг эхчүүдийн тухайд ч хүүхдийн хичээлийн хоцрогдлоос шалтгаалан танхимын сургалтыг дэмжиж байгаа аж.
Зайны сургалтад шилжсэнээс хойш долоо хоног дотор дахин халдвар илрэхгүй бол танхимын сургалтыг эхлүүлэхээр журамд заасан. Өвдөөд эдгэрсэн хүүхэд болон багш нарыг сургалтын үйл ажиллагаанд шууд оруулахад эргэлзэх зүйлгүй.
Нийслэлийн Боловсролын газраас долоо хоног тутамд хоёр удаа сургууль, цэцэрлэгүүдээс судалгаа авч нэгтгэн, нэгдсэн дүгнэлт гаргаж байна. Есдүгээр сарын 28-ны буюу өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 106 сургуулийн бага ангийн 64 бүлэг, дунд ахлах ангийн 52 бүлгийн сурагчид зайны сургалтад шилжин суралцаж байгаа. Харин хоёр сургууль бүхэлдээ цахим хэлбэрт шилжсэн бол нэг сургуулийн нэг хичээлийн байрыг түр хааж, зайны сургалтад шилжүүлээд байна. Налайх дүүргийн Чандмань-Эрдэнэ, Сүхбаатар дүүргийн зургадугаар сургуулиуд сургуулиараа зайны сургалтад шилжсэн байдалтай байна.
Мөн нийслэлийн хэмжээнд долоон цэцэрлэг зайны сургалтад шилжсэн байна. Үүнд Баянгол дүүргийн “Амгалангуа”, “Монгени”, 30, 76, 198 дугаар цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 24, Сонгинохайрхан дүүргийн “Хөх тэнгэр” цэцэрлэг зайны сургалтад шилжсэн. Нийслэлийн хэмжээнд ахлах 36 бүлэг, бэлтгэл 35 бүлгийн хүүхдүүд зайны сургалтад хамрагдаж байна.
| Ц.Жаргалантуул: Сургууль, цэцэрлэг эхэлснээс хойш халдвар авах хүүхдүүдийн хувь өсөөгүй |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |