Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоныг хоёр гарцтай болгох үүргийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд холбогдох албаныханд өгсөн. Тус ажлын хүрээнд энэ сарын 16-наас “Хан хилсс” хотхоноос Зайсангийн замыг холбосон нэг километр урттай авто замын ажил эхэлсэн байна. Тус авто зам нь 13.8 метр өргөнтэй бөгөөд хоёр урсгал бүхий ногоон байгууламж, гэрэлтүүлэг, явган хүний зам, автобусны буудал зэргийг цогцоор нь хийхээр төлөвлөжээ. Гэвч шинэ авто зам барихад замын трасст өртөөд буй бургасыг чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх шаардлага гараад байгаа юм. Тэгвэл Нийслэлийн Байгаль орчны газраас “Даймонд рөүд” ХХК-тай хамтран шилжүүлэн суулгах боломжтой бургаснуудыг стандартын дагуу нүүлгэн шилжүүлж эхэллээ.
Энэ талаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр “Бид гүйцэтгэгч компанид зөвлөмж, шаардлагыг хүргүүлээд, амьдрах чадвартай, залуу бут, бургаснуудыг эрүүл газар нүүлгэн шилжүүлж байна. Бургас булах, түрж хаясан асуудал байхгүй. Мэдээж хогийн ургамлууд, шарилж болоод амьдрах чадваргүй бургасыг цэвэрлэж байгаа” гэлээ.
Мөн “БОАЖЯ-ны харьяа Ойн судалгаа, хөгжлийн төвөөс замын трасст өртсөн бургаснуудын хохирол, тоо хэмжээг нарийвчлан судалж журмын дагуу үнэлгээ гарган 48 сая төгрөгийн нөхөн төлбөрийг гүйцэтгэгч компаниар гаргуулахаар болсон. Энэ дагуу тус хэсгийн гүйцэтгэгч компаниар ажиллаж буй “Даймонд Рөүд” ХХК нь трасст өртсөн бургаснуудын нөхөн төлбөрийг БОАЖЯ-ны харьяа Байгаль орчин, Уур амьсгалын санд тушаасан. Хэдий нөхөн төлбөр төлсөн ч ургах боломжтой бургаснуудыг стандартын дагуу нүүлгэн шилжүүлэх, шинээр суулгах ажлыг хийж байна” гэж Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаа мэдээлсэн юм.
| Авто замын трасст орсон бургаснуудыг шилжүүлэн суулгаж эхэллээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |