Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Эрсдэлгүй аялал-Эндэлгүй зун” аяны талаарх мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нийслэлийн Онцгой байдлын газраас гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн голд 13 дахь жилдээ завьт эргүүл болон хөдөлгөөнд явган эргүүлийг Нийслэлийн цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай хамтран зохион байгуулсан. Өнгөрсөн жил усны ослоос урьдчилан сэргийлэх “Анхаарахад болно” аян өрнүүлсэн. Энэ жил “Эрсдэлгүй аялал- Эндэлгүй зун” нөлөөллийн аяныг энэ оны зургадугаар сараас өнөөдрийг хүртэл гурван сарын хугацаанд амжилттай зохион байгууллаа. Энэ хугацаанд нийслэлийн хэмжээнд гол усны 46 дуудлага бүртгэж, голд автомашинтай суусан болон голын салаанд боогдсон 350 том хүн, 120 хүүхэд, нийт 470 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан. Мөн 32 автомашин татан гаргаж, голын усанд 10 иргэн амиа алдаж, таван хүүхдийг голд осолдохоос авран хамгаалж, голоос дөрвөн цогцос гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Энэ онд голын усны дуудлагын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16.3 хувиар, голд осолдсон иргэний тоо 2.8 дахин буурсан байна. Аяны хүрээнд гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх хүрээнд 29 контент хийж, 1.380 мянган хүнд хүргэж ажилласан. Завьт эргүүлийн баг тасралтгүй 13 дахь жилдээ явж байгаа бөгөөд энэ хугацаанд нийт нийслэлийн хэмжээнд 695 удаагийн дуудлага бүртгэж, 406163 том хүн, 898 хүүхэд нийт 608000 иргэнийг гол, усны ослоос авран хамгаалж ажилласан байна. Өнгөрсөн долдугаар сарын 12-нд найзуудтайгаа яваад усанд осолдсон иргэнийг эрэн хайх ажиллагааг ес хоног зохион байгуулсан ч ар гэрийнх нь хүсэлтээр эрэн хайх ажиллагааг зогсоосон. Өчигдөр ар гэрийнхэн нь Нийслэлийн Онцгой байдлын газар дахин хүсэлт гаргаснаар эрэн хайх ажиллагааг үргэлжилж байна” гэв.
| Г.НЭРГҮЙ: “Эрсдэлгүй аялал-Эндэлгүй зун” аяны хүрээнд голд осолдсон иргэний тоо өнгөрсөн оноос 2.8 дахин буурсан |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |