Эрүүл мэндийн сайд С.Энхболд ХӨСҮТ-ийн удирдлагууд болон ажилтан, албан хаагчидтай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Уулзалтын эхэнд сайд С.Энхболд Цагаан сарын үеэр хөл хорионы дэглэмийг чангатгаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх саналыг Улсын онцгой комисс дэмжсэн. Өрх бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөж байгаа зэргийг танилцууллаа. Мөн цар тахалтай нэг жилийн хугацаанд хамгийн их ачаалал авч ажиллаж байгаа тус төвийн эмч, сувилагч, ажиллагсдаар бахархаж байгаагаа илэрхийлсэн юм.
Өнгөрсөн хугацаанд ХӨСҮТ нийтдээ 220 мянга гаруй иргэнийг шинжилгээнд хамруулсан байна. Мөн сорьц авах бамбар, хуруу шилний нөөц одоогоор 166 мянга байгаа бөгөөд удахгүй 300 мянгыг нэмэх гэнэ. Ингэснээр шинжилгээний нөөцөд хэсэгтээ санаа зоволтгүй болно. Шинжилгээний хариу өмнө нь 72, 48 цагийн хугацаанд гардаг байсан бол одоо ажиллаж байгаа гурван лабораторийн нэг нь хамгийн уртдаа 31 цаг , нөгөө хоёр нь 21-23 цагийн дотор гаргаж байгаа аж.
ХӨСҮТ-ийн удирдлага, ажилчид шинжилгээний хариу гарах хугацааг хурдасгахын тулд 24 цаг дотор оруулахаар хичээж байгаа гэдгээ ч илэрхийллээ. Тус төв нь нийтдээ 554 ортой бөгөөд 330 ор нь халдварын өвчлөлтэй хүмүүсийг хэвтэн эмчлүүлдэг байна. Одоогоор тус эмнэлэгт 222 иргэн байгаагаас 208 нь шинжилгээний хариу нь батлагдсан өвчтөнүүд бол 14 нь сэжигтэй тохиолдол гэдгийг Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг энэ үеэр хэлэв. Мөн тэрбээр Эрүүл мэндийн сайдад хүнд өвчтөн тээвэрлэх бүрэн тоноглогдсон гурван автомашин хэрэгтэй байгааг уламжилсан юм. Харин энэ тал дээр салбарын сайд бүх талаар дэмжихээ амлажээ.
Ноднин жилийн арваннэгдүгээр сараас эхлэн тус эмнэлгийн лабораторийн ажилчдын ачаалал эрс ихэссэн бөгөөд 24 цагаар тулж ажиллажээ. Тиймээс энэ сарын 1-10-ны өдрийг хүртэл ажилчдаа амраах зорилгоор 24 цаг гараад, 48 цаг амардаг байдлаар ажлыг нь зохицуулсан байна. Харин хөл хориог чангатгаад өрх бүрээс шинжилгээ аваад эхлэхээр ажлын цагийг нь буцаад 24:24 болгох аж.
Эрүүл мэндийн яамны зүгээс тус эмнэлгийг 400 ор бэлдэх шаардлагатай гэсэн тул Элэгний тасгаа бэлдсэн бөгөөд өрх бүрээс шинжилгээ авахаар өвчлөл ихэснэ гэж тооцоолон бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.
ХӨСҮТ-ийн хувьд Хүчилтөрөгчийн үйлдвэртэй болох нэн шаардлага байгаа учраас энэ ажлыг шийдвэрлэхээр болж өмнөх сайдын үед Ажлын хэсэг байгуулагдсаныг одоогийн сайд үргэлжлүүлэн ажиллуулж байгаа гэнэ. Үүн дээр салбар хариуцсан сайдын хувьд анхаарч ажиллана гэдгээ С.Энхболд сайд илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд тэрбээр “Цар тахлын хоёр дахь давлагаа үүсэх магадлал бий энэ цаг үед та бүхний ажлын хариуцлага маш чухал. Хүнд хэцүү цаг үед та бүхэн минь маш сайн ажиллаж байгаа. Эмч, сувилагч, асрагч, ажилтан, албан хаагчид та бүхнээрээ бахархаж байна. Бүх нийтийг вакцинжуулах ажилд жижиг гэлтгүй бүх зүйлийг бэлдэх хэрэгтэй. Бид бүхэн хамтарч ажиллаж байж үүнийг даван гарна” хэмээн хэлсэн юм.
| Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД: Шинжилгээний хариу 21-31 цагийн дотор гарч байгаа |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |