Сүүлийн үед бага насны хүүхдүүдийн дунд суулгаж, гүйлгэдэг, өндөр халуурдаг томуу, томуу төст өвчний шинжтэй вирус дэлгэрч байна гэх мэдээлэл иргэдээс ирж байна. Үүнтэй холбогдуулан сургууль, цэцэрлэг орж эхэлснээс хойш энэ төрлийн өвчлөл ямар түвшинд байгаа талаар, иргэдэд мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэхээр Нийслэлийн эрүүл мэндийн газрын нийтийн эрүүл ахуй, халдварт өвчний хэлтсийн дарга З.Болормаагаас тодрууллаа.
-Сургууль, цэцэрлэг эхэлснээс хойш бага насны хүүхдүүдийн дунд өндөр халуурч, гүйлгэдэг ханиадны шинжтэй өвчлөл нэмэгдэж бий. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч.
-Түргэн тусламжийн төвийн дуудлагууд болон дүүргийн эрүүл мэндийн төвүүдээс бид томуу, томуу төст өвчний мэдээллийг авдаг. Дээрх байгууллагуудаас ирсэн мэдээгээр тус өвчлөл ихэссэн гэх мэдээлэл хараахан ирээгүй байна.
-Томуу, томуу төст өвчний вакцинжуулалт хэзээнээс эхэлсэн бэ?
-Зорилтот бүлгийн иргэдийг наймдугаар сарын 26-аас дархлаажуулалтад хамруулж эхэлсэн. Зорилтот бүлгийн иргэдэд 2-5 насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, 65-аас дээш настай өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмнэлгийн ажилтнууд багтдаг. Эмнэлгийн ажилтнуудын хувьд эрсдэлтэй бүсэд ажилладаг учир дархлаажуулалтад зайлшгүй хамрагдах ёстой. Есдүгээр сарын 10-ны байдлаар 45 гаруй хүүхэд дархлаажуулалтад хамрагдсан байна.
-Дархлаажуулалтад эрт хамрагдахын давуу тал нь юу вэ, яагаад энэ жил вакцинжуулалтыг эрт эхлүүлж байна вэ?
- Томуу, томуу төст өвчний вакцин хийснээс хойш 14-21 хоногийн дараа дархлаажуулалт тогтдог. Дархлаа тогтсоноор тухайн иргэн тус төст өвчнөөр өвчилсөн хэдий ч хүндрэхгүй гэсэн үг. Тиймээс бид томууны улирал эхлэхээс өмнө урьдчилан сэргийлэхээр дархлаажуулалтыг эрт эхлүүлж байна.
-Өмнөх жилүүдэд вакцинжуулалт хэзээ эхэлдэг байсан бэ?
-Томууны дэгдэлт эхлэх үеэр буюу аравдугаар сарын сүүлээр вакцинжуулалт эхэлдэг байсан.
| ТОДРУУЛГА: ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ДЭГДЭЛТ ХЭВИЙН БАЙНА |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |