Харвардын Анагаахын Их Сургуулиас Зүүн өмнөд азийн бүсийн орнуудад зориулсан “Эрүүл мэндийн салбар дахь манлайлал” cэдэвт 1 жилийн сургалтын хөтөлбөрийг Монгол Улсаас нийт 20 эмч, мэргэжилтнүүд амжилттай дүүргэж, өнөөдөр Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд дээрх эмч, мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд "Эрүүл мэндийн яамнаас залуу боловсон хүчнийг дэмжих зорилгоор 2022 онд салбарын хэмжээнд 100 манлайлагч залууг бэлдэх санаачилгааг гаргаж, хөтөлбөрийг эхлүүлсэн. Ингээд Харвардын их сургуулиас Зүүн өмнөд азийн бүсийн орнуудад зориулсан “Эрүүл мэндийн салбар дахь манлайлал” cэдэвт нэг жилийн сургалтын хөтөлбөрт сонгон шалгаруулалт зарлаж, эхний ээлжийн 20 эмч, мэргэжилтнүүд хөтөлбөрөө амжилттай төгсөөд байна. Эхний ээлжийн сонгон шалгаруулалтад 200 гаруй эмч, мэргэжилтнүүд хүсэлтээ өгснөөс 20 эмч, мэргэжилтэнг сонгон шалгаруулсан.
Тус сургалтыг бодит ажил болгоход НҮБ-ийн Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан маш том үүргийг гүйцэтгэсэн. Хөтөлбөрт хамрагдсан эмч, мэргэжилтнүүдийн сургалтын төлбөр болон нислэгийн тийзийг төлж, бидэнд маш том дэмжлэг үзүүлсэн. Хөтөлбөрт хамрагдсан эмч, мэргэжилтнүүд цаашид эмнэлгийн эмч, мэргэжилтнүүддээ юу сурсан, мэдсэнээ заах юм.
Дараагийн удаагийн сонгон шалгаруулалтыг ирэх долдугаар сард шалгаруулах бөгөөд хэлний мэдлэг сайн байх, эрүүл мэндийн салбарт таваас дээш жил ажилласан байх гээд хэд хэдэн шалгууртай" гэдгийг онцоллоо.

Харвардын Анагаах ухааны их сургуулийн “Эрүүл мэндийн салбар дахь манлайлал” сэдэвт Зүүн өмнөд Азийн бүсийн хөтөлбөрт Монгол Улсын эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийг хамруулахад НҮБ-ын Хүүхдийн сангаас сургалтын төлбөр болох 150,000 ам.доллар болон 2 удаагийн семинарт оролцох 150,000,000 сая төгрөгийн үнэ бүхий олон улсын нислэгийн тийзээр санхүүжүүлсэн байна. Мөн тухайн хөтөлбөрт элсэн орсон эмч, мэргэжилтнүүдэд НҮБ-Хүүхдийн сангийн зүгээс зөөврийн компьютерыг олгосон аж.

Энэ үеэр тус хөтөлбөрт хамрагдсан Сэргээн засах эмнэлгийн Ерөнхий эмч Б.Өнөрбилэг хэлсэн үгэндээ “Харвардын Анагаах ухааны их сургуулийн “Эрүүл мэндийн салбар дахь манлайлал” нэг жилийн хөтөлбөрт хамрагдаад ирлээ. Хөтөлбөрийн хүрээнд 60 орчим хичээлийг судалсан. Эрүүл мэндийн систем, системийн манлайлал, глобал манлайлал, гэрээ хэлцэл, чанар аюулгүй байдал, санхүү, бүртгэлийн тогтолцоо гээд бүх мэдлэгийг багтаасан хичээлүүдийг орсон. Харвардын сургууль нь зөвхөн анагаахын мэдлэг олгоод зогсохгүй бизнесийн сургууль, нийтийн эрүүл мэндийн сургуулиудаас дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн профессоруудаар хичээл заалгасан. Том сургуульд суралцах амаргүй байсан. Үүнийгээ ч дагаад маш их зүйл сурлаа. Манлайлал, үнэ цэнийг бүтээх нь багийн ажиллагаа гэдгийг маш сайн ойлгосон. Үүнийгээ ч эрүүл мэндийн салбартаа ашиглахыг хүсч байгаа” хэмээлээ.
Тус хөтөлбөрийн хүрээнд таван жилийн хугацаанд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын 100 залуу манлайлагчдыг бэлтгэх бөгөөд 2023-2024 онд эхний 20 залуу манлайлагчид амжилттай төгссөн болно. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дараах мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байна.
Тус сургалт нь хувь хүний хөгжлийг дээшлүүлэх, менежментийн ур чадварыг эзэмшүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаарх цогц мэдлэгийг олгох сургалт юм. Үүнд:
- Манлайллын ур чадвар
- Менежментийн ур чадвар
- Эмнэлгийн тусламж, үйлчилгээний зохицуулалт
- Эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоо

| ЭМЯ-наас хэрэгжүүлсэн Харвардын хөтөлбөрт хамрагдсан 20 эмч, мэргэжилтэн төгсөж, эх орондоо ирлээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |