Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Өнгөрсөн сарын 31-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, авто лаборатори, НЭМҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид 17764 хүнд PCR шинжилгээ хийхэд таван хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тэдний нэг тохиолдол нь ХӨСҮТ-ийн сувилагч, хоёр нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хавьтал, хоёр нь "Мөнххада" ХХК-ийн ажилтан. Тус хоёр хүний голомтын талаар тандалт, судалгаа хийж байна. "Мөнххада" ХХК 116 ажилтантай бөгөөд ойрын хавьтал 24 хүнийг тусгаарлажээ. Халдвар голомтлон гарч байсан аймгуудад сүүлийн 24 цагийн хугацаанд халдвар бүртгэгдээгүй байна.
Улаанбаатар хотод дотоодын халдварын тоо 414, улсын хэмжээнд 740 болж, 24 цагийн хугацаанд долоон хүн эмчлэгдэн гарчээ. Тэгвэл улсын хэмжээнд нийт халдварын тоо 1220 болж, 837 хүн буюу 68.6 хувь нь эдгэрчээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийт 373 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал маш хүнд хоёр, хүнд зургаа, хүндэвтэр 104, хөнгөн 261 хүн байна.
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой хавьтлуудыг арванхоёрдугаар сарын 16, 17-нд тусгаарлаж, дөрвөн удаагийн шинжилгээ сөрөг гарснаар 332 хүнийг ажиглалтаас гаргаж, гэрийн ажиглалтад шилжүүлжээ. Мөн нийт 1807 хавьтал хяналт тандалтад байгааг мэдээллээ.
| Таван хүнээс коронавирусийн халдвар илэрлээ |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |