Дархлаа бол төрөл бүрийн бактери, нян, вирусийн халдварыг эсэргүүцэх чадвар бөгөөд дархлааны систем нь бидний бие организмын хамгаалалт юм. Тиймээс дархлааны системээ хэрхэн дэмжих талаар энгийн бөгөөд үр дүнтэй зөвлөгөөнүүдийг хүргэж байна.
1. Сайн унтаж амрах

Нойр дутуу явахад хүний дархлааны тогтолцоо амархан хямардаг. Тиймээс өдөрт 6-8 цаг унтаж амарснаар тухайн өдрийн ажлын бүтээмж нэмэгдэхээс гадна дархлааны системийг дэмжиж өвчинд амархан өртөхөөс сэргийлж чадна. Зургаагаас бага цаг унтаж, хангалтгүй нойр авах нь сэтгэл гутралд орох магадлалыг хоёр дахин ихэсгэдэг.
2. Эрүүл чанартай хоол хүнс хэрэглэх

Эрүүл, чанартай хоол хүнс нь дархлааны системийн гол түлхүүр юм. Эрүүл хооллолт нь дархлааны системд шаардлагатай эрчим хүчийг өгөхөөс гадна дархлаагаа хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг микро элементүүдийг авахад тусалдаг. Аль болох шинэ ногоо, пробиотик буюу хүний биед хэрэгцээтэй ашигтай бактерийг агуулсан хүнс, сүү сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэх нь бие мах бодийг нян, вирус, мөөгөнцрөөс хамгаалж чаддаг.
3. Дасгал хөдөлгөөн
(4).jpg)
Дасгал хийснээр биед ачаалал өгч, зүрхний цохилт, бодисын солилцоо сайжирч, түүнийг дагаад дархлааны эсүүд татагдаад өсөөд явдаг. Өдөрт 30 минут биеийн хүчний дасгал хөдөлгөөн хийх нь гадны халдвараас хамгаалахад тусалдаг.
4. Ус сайн уух

Дархлаагаа сайжруулах үр дүнтэй аргуудын нэг бол шингэн зүйл сайн уух. Түүнчлэн ус, ногоон цай, аньс, чацарганы шүүс зэргийг тогтмол хэвий хэмжээнд хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ дархлаагаа сайжруулна гээд хэтэрхий их ус ууж болохгүй.
5. Тайван байх
.jpg)
Байнгын стресс нь хүнийг нян, вирусийн халдварт амархан өртөхөд хүргэдэг. Дуртай зүйлсээ хийх, бясалгал хийх зэргээр стрессээ тайлах нь дархлаагаа хэвийн байлгахад тусалдаг.
6. Д витаминыг хангалттай авах

Д витамин нь арьсан доор нарны гэрлийн нөлөөгөөр нийлэгждэг бөгөөд хүний дархлааг дэмждэг чухал амин дэм юм. Биед Д витамин дутагдах үед дархлааны систем амархан муудан сульдаж эхэлдэг. Д витамины өдрийн хэрэгцээгээ авахын тулд та нүүр, гараа 20 минут наранд гаргахад л хангалттай. Түүнчлэн малын элэг, өндөгний шар, загасны мах зэргээс авч болдог.
| ДАРХЛАА ДЭМЖИХ ЗУРГААН АРГА |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |