ЭМЯ-наас өнөөдөр коронавирусийн голомтод ажиллаж байсан сувилагчаас халдвар илэрсэн талаар мэдээллээ. Мөн үүнтэй зэрэгцэн тусгай дугаараас “Ковид-19” халдвараас сэрэмжтэй байцгаая. Коронавирусийн аюул ойрхон байна” гэх мессэжийг иргэн бүрт илгээв бололтой.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Коронавирусийн голомтод ажиллаж байсан сувилагчийн хяналтын шинжилгээнээс коронавирус илэрсэн нь үнэн. Гэхдээ хяналтын буюу тусгаарлалтын хугацаанд байх хугацаанд халдвар илэрсэн. Тэгэхээр манай сувилагч гэр бүлийнхэнтэйгээ уулзаагүй, биеийн байдал нь хэвийн байгаа. Бид хаана халдвар алдагдсаныг шалгаж байна. Тухайн хүнийг тусад нь тусгаарлаж байгаа. Бусад таван хүнийг ажиглалтад байлгаж байна” гэх мэдээлэл өглөө.
14 хоногийн хугацаанд эмч, сувилагч, асрагч, ариутгагч нартай хамтран ажилласан сувилагч халдвартай иргэнийг эмчилж байхдаа халдвар авсан гэдэг нь тодорхой. Тэгвэл эмчилгээний 14 хоногийн хугацаанд хамтран ажилласан бусад ажилтан ч мөн ялгаагүй халдвар авсан юм биш үү. Тодруулбал, түүнтэй хамгийн ойр ажиласан таван хүнийг хяналтад аваад байгаа аж. Хамгаалалтын хувцсаа тайлаад тэд бие биетэйгээ юм ярьсан л байж таараа. Тэгэхээр халдвартай сувилагч голомтод ажилллаж буй эмчээсээ заавар, ариутгагчаасаа зөвлөмж, асрагчдаа даалгавар өгөх үедээ халдвар дамжуулсан ч байж магад. Эсхүл бусад ажилтнаас ч халдвар авсан байхыг үгүйсгэхгүй.
Эмч, эмнэлгийн байгууллагын ажилчид, тэр дундаа сувилагч халдвар авсан тохиолдол дэлхийн хэмжээнд цөөнгүй бүртгэдсэн. Тэдний халдвар авч байгаа ганцхан шалтгаан нь халдвар хамгаалалтын хувцасны хомсдлоос болсон гэдэг. Тэгвэл манай улсын дотооддоо халдвар халдсан анхны тохиолдол нь сувилагч байсан гэхээр халдвар, хамгаалалтын үед өмсөх хувцас хомсдсон гэсэн үг үү.
| ХӨСҮТ-ийн таван ажилтан халдвар авсан уу |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |