Монгол Улсын Засгийн газрын 2022-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Эрүүл чийрэг хүн”, “Эрүүл идэвхтэй амьдрал” арга хэмжээний хүрээнд ЭМЯ зургадугаар сарыг “Хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлах сар болгон” тэмдэглэж байгаа билээ. Энэ нь “Иргэдэд эрүүл идэвхитэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, эрүүл мэндийн салбарын эмч эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх” зорилготой.
Иргэд олон нийтэд эрүүл, идэвхтэй хөдөлгөөн, унадаг дугуйн спортыг сурталчлан уриалах “Дугуйн аялал 2022” энэхүү арга хэмжээнд ЭМЯ-ны удирдлагууд болон харьяа 22 байгууллагын төлөөлөл, Монголын дугуйн холбооны хамт олон оролцлоо.
Арга хэмжээг нээж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг үг хэллээ. Тэрээр “Дугуй унах нь дэлхийн хамгийн түгээмэл спортын төрлүүдийн нэг. Унадаг дугуйг зөвхөн спортоос гадна эрүүл мэнддээ анхаарал тавин, байгаль орчноо бохирдуулахгүйг эрхэмлэдэг хүн болгон унадаг. Цэвэр агаарт удаан дугуй унаснаар уушги бүрэн хүчин чадлаараа ажилладаг, тархины цусан хангамж нэмэгдэж, бусад амин чухал эрхтэнг хүчилтөрөгчөөр баяжуулдаг зэрэг олон ач тустай. Манай улсад дугуйн спорт эрчимтэй хөгжиж байгаа ч хүмүүс өдөр болгон ажил төрөлдөө дугуйгаар явдаг болох түвшинд хараахан хүрээгүй, орчин нь ч бүрдээгүй. Хэдий тийм боловч унадаг дугуйгаар хичээллэж, олон нийтэд түгээж, түүний давтагдашгүй таашаалыг мэдрэхийг эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан албан хаагчид бид өөрсдөөс эхлэн манлайлах хэрэгтэй. Улсынхаа эрүүл энхийн манаанд өдөр, шөнөгүй хүчин зүтгэж буй баатрууд бид бүхэн өөрсдөө эрүүл байж бусдад үлгэр дуурайлал болж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй чанарын өндөр түвшинд үзүүлж чадах билээ” хэмээв.
“Дугуйн аялал 2022” арга хэмжээ эрүүл мэндийн байгууллагын дунд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн замаар маршрутын дагуу ийнхүү амжилттай зохион байгуулагдлаа.
| “Дугуйн аялал 2022” арга хэмжээг зохион байгуулжээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |