Өнөө үед арьс арчилгааны бүтээгдэхүүн олширсон ч өөрийн арьсанд тохирсон бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх нь зүйтэй. Өвлийн тэсгэм хүйтэн, салхитай өдрүүд айлчлахад бидний хувцас, арьс арчилгааны бүтээгдэхүүн тэр ч байтугай хоол хүнс, эдлэл хэрэглэл ч өөрчлөгддөг. Тэр дундаа бидний арьс ч өвлийн улиралд хуурайшиж, эмзэг болох нь олонтаа. Тэгвэл бид танд өвлийн улиралд арьсаа хэрхэн арчлах тухай зөвлөмжийг хүргэж байна.
1. Усыг тогтмол ууж хэвших

Өвлийн улиралд бид өдөр тутамдаа хангалттай хэмжээний ус хэрэглэдэггүй. Гэтэл яг энэ үед л бидний арьсанд чийг их хэмжээгээр дутагддаг. Арьсаа чийгээр хангахын тулд усаа яаралгүйгээр аажим бөгөөд тодорхой хугацааны давтамжтайгаар уухаа битгий мартаарай. Цагаан гаа болон нимбэгтэй ус нь өвлийн улиралд бидний арьсыг чийгшүүлэхээс гадна дархлааг сэргээж, ханиад томуунаас сэргийлнэ.
2. Нүүр цэвэрлэгч сонгохдоо анхаарах

Зарим төрлийн нүүр цэвэрлэгч нь химийн бодис ихээр агуулдаг тул тэжээл өгөх, цэвэрлэхээс илүү хор хөнөөл учруулах нь ч бий. Түүнчлэн спирт, үнэр оруулагч зэрэг найрлага нь хуурай, хагарсан арьсанд сайнаар нөлөөлдөггүй тул аль болох байгалийн гаралтай, органик бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна.
3.Арьсыг сайн гуужуулах

Хэрэв таны арьс хуурайшиж, загатнаж байвал арьсаа тогтмол гуужуулах нь зөв. Энэ нь арьсны үхэжсэн эсийг гадагшлуулж, шинэ эсийг нөхөн сэргээхэд тусалдаг. Орчин цагт химийн буюу хүчил агуулсан гуужуулагч бүтээгдэхүүн олноор гарсан бөгөөд арьсыг зөөлнөөр, гэмтээхгүй гуужуулдаг.
4.Хэт халуун шүршүүрт орохоос сэргийлэх

Өвлийн тэсгим хүйтэнд халуун шүршүүрт орох нь бидэнд нэн таатай санагддаг. Гэвч халуун шүршүүрт удаан хугацаагаар орох нь бидний арьсны тослогийг гадагшлуулж улмаар хуурайшихад хүргэнэ.
5.Шүршүүрт орсны дараа чийгшүүлэгчийг тогтмол хэрэглэж занших

Өвлийн улиралд нүүрний чийгшүүлэгч болон биеийн тосыг сонгохдоо усан суурьтай бүтээгдэхүүнээс илүүтэй тосон суурьтайг нь сонгохыг санал болгож байна. Усанд орсны дараа биеийн хуурайшсан хэсгүүддээ чийгшүүлэгч тос түрхэх эсвэл нойтон жин тавьж аль болох чийглэг байлгах нь чухал. Тэр дундаа цөцгийн тос агуулсан бүтээгдэхүүн илүү органик байдаг.
6.Гадны нөлөөнөөс сэргийлэх

Өвөл таны арьсанд зунаас илүү ширүүн хандах нь дамжиггүй. Иймд бид дулаан хувцаслаж, ороолт бээлий, малгай зэргийг тогтмол хэрэглэх нь арьс цочрох үйл явцаас сэргийлнэ.
7.Нарны тос нь зөвхөн зуны улиралд зориулагдаагүй болно
.png)
| Арьс тань өвөлд бэлэн үү |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |