Боловсрол, шинжлэх ухааны яам, Багшийн Хөгжлийг Дэмжих Боловсрол Сан хамтран Английн “Варки” сангаас жил бүр зохион байгуулдаг "Дэлхийн шилдэг багш" уралдаанд монгол багш, оюутнуудаа оролцуулах, тэдний ур чадварыг үнэлэх, алдаршуулах зорилгоор "Үндэсний шилдэг багш", “Үндэсний шилдэг оюутан” шалгаруулалтыг эхлүүллээ.
"Дэлхийн шилдэг багш" шагнал нь багшийг хүндэтгэх, урамшуулах, нэр хүндийг өсгөн алдаршуулж, тэдний хийж буй бүтээлч ажил, үйл ажиллагааг олон нийтэд таниулах, чадварлаг боловсон хүчнүүдэд багшийн мэргэжил эзэмших урам зориг өгөх зорилготой.
Дэлхий дахинаа шалгарсан шилдэг багшийг нэг сая ам.доллараар, мөн үе тэнгийнхэн дундаа сурлагаар тэргүүлсэн, цаашлаад нийгэмдээ бодит үр нөлөө үзүүлсэн онцгой шилдэг оюутныг 50,000 ам.доллараар тус тус шагнадаг дэлхийн хамгийн нэр хүндтэй шалгаруулалт юм.
Шалгаруулалтыг Английн “Варки” сан долоон жилийн турш зохион байгуулж байна. Жилээс жилд оролцогч орон, багшийн тоо нэмэгдэж, өнгөрсөн жил гэхэд 140 орны 12,000 гаруй багш шалгаруулалтад оролцжээ.
"Үндэсний шилдэг багш", “Үндэсний шилдэг оюутан” шалгаруулалтын нэгдүгээр шатанд шилдэг 50 багш, 50 оюутан, хоёрдугаар шатанд шилдэг 10 багш, 10 оюутныг шалгаруулж эцэст нь "Үндэсний шилдэг багш", “Үндэсний шилдэг оюутан” тодорно. Үндэсний шилдэг 10 багш, 10 оюутан дэлхийн шалгаруулалтад өрсөлдөх юм.
Шилдэг багшийн шалгаруулалтад ерөнхий боловсролын сургуульд одоо ажиллаж байгаа, долоо хоногт 19-өөс багагүй цаг хичээл заадаг багш хамрагдах боломжтой. Харин шилдэг оюутны шалгаруулалтад 16-аас дээш насны их дээд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан хамрагдах боломжтой. Мөн дээд боловсролын эчнээ болон зайн /онлайн/ сургалтын оюутнууд хамрагдаж болно. Шалгаруулалтад оролцохыг хүссэн багш, оюутнууд www.teacherprize.mn сайтаар зочилж, "Өргөдөл" хэсэгт хандан бүртгүүлээрэй. Мөн тус сайтаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Эх сурвалж: БШУЯ
| "Дэлхийн шилдэг багш" уралдаанд оролцох монгол багш оюутнуудыг шалгаруулна |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |