Хаврын тэргүүн сарын шинийн 8-ны өдөр нь жилийн 365 хоног дахь тамын хаалга хаалттай оршдог цор ганц өдөр гэгддэг. Дарь эх болон Манал бурхны буулттай эл өдөр үйлдсэн буян, нүгэл 1000 дахин арвиждаг хэмээдэг. Мөн энэ өдрийг Манал бурхны дүйчин өдөр хэмээх нь ч бий. Бурхан багшийн сургаалд өгүүлснээр 2500 гаруй жилийн өмнөх хаврын тэргүүн сарын шинийн 8-нд Бурхан багшийн арслант ширээний тавцангаас таван зүйл мангас гаран Очирваань бурхан болж хувилаад тэрсүүдийн багш нарыг номхтгосон рид үзүүлсэн. Үүнд даган баяссан өглөгийн эзэд тахил өргөснөөр асар их буян хураасан юм. Тиймээс эл өдөр буян үйлдэж, ном хуруулбаас муу бүхэн арилах шалтгаан болж, буян заяа дэлгэрэх нигууртай хэмээжээ.
Буян хийгээд нүглийн аль нь ч арвижих эл өдөр хүмүүн биетэн өөрийн үйлийг төрөл бүрээр хийх бөгөөд монголчууд эртнээс шинийн 8-нд багтаж, шинэ жилийн заслаа хийлгэх болсон нь ирэх жилийн буян арвижихын ерөөл хэмээн үздэг аж.

-Жавши,
-Буян хишгийн даллага,
-Лхам тахина,
-Нанжиддашзэвэг,
-Дөрвөн уулсын сан, сэжим,
-Гэгдор,
-Жанаггагдага,
-Дандондов,
-Түй, мандал өргөх зэрэг үйл хийж, ном уншдаг. Дээрх шинийн 8-нд үйлдэх үйл, засал, номын талаар дэлгэрүүлбэл,
Жавши үйлдэх: Бурхны шашны томоохон гүрэм буюу 400 их балин тахил буюу Жавши заслыг хийдэг. Жавши нь дөрвөн зүгээс хүн амьтны амьдралд гай тотгор үзүүлэгч хар, шар, улаан, цагаан зэтгэр буюу хорлогчийг номхотгох засал юм.
Буян хишгийн даллага буюу Алтангэрэлийн даллага: Гол шүтээн Намсрай бурханд залбирч, бурхан сахиусын авралыг даллах, эдгэршгүй өвчний ерөндгийг даллах, эргэлзээ тээнэгэлзээгүй оюуныг даллах, доод гурван заяанд унахгүй дээд сайхан төрлийг даллах, идээ ундаа, хувцас хэрэглэл, эд баялаг бүхнийг есөн үедээ дэлгэрэхийг даллах, таван хошуу малыг тал дүүрэн болгохыг даллах, үхэл хагацлыг үл халдаах урт насыг даллах юм.
Лхам тахих: Арван хангал сахиуснаас лхам сахиус нь замба тивийг дааж, хойд мөсөн далайд оршдог гэж үздэг. Дэлхийг даасан бурхан учир үр хүүхдийн буян заяа, хань ижлийн сайн сайхан, ажил үйлс дэлгэрэн дээшлүүлэх, архи болон элдэв зүйлд донтох хорлолоос гэтэлгэх увдистай аж.
.jpg)
| Шинийн 8-нд буян үйлдэх ёсон болон түүний тухай |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |