Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум ЕБС-ийн сурагчаас Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд:
Сайн байна уу. Таньд энэ цаг мөчийн мэнд хүргэе. Цаг зав багатай энэ үед хэлэх гэсэн санаагаа товч тодорхой хэлье.
1. Бүх дүүрэг , хороолол , аймаг , сум дундынхаа замыг бүсчилж хаагаад танхимын хичээлээ эхлүүлэх нь зөв юм шиг санагдаж байна. Удаан хугацаанд теле хичээл хийх байдлаар байвал бүрэн мэдлэг боловсрол, эрүүл мэнд, нойроо авч чадахгүй бололтой.
2. Багш нарын болон удирдлагуудын чавдар харилцаа хандлагад сурагчид биднээс илүү анхаарал хандуулъя. Сургуульд ажиллаж байгаа багш удирдлага ажилчид хандлага сайтай байхад хүүхдүүд аандаа сургуульдаа дуртай сурах хүсэл ихтэй болоод ирнэ.
Хүүхдийн үзэл бодлыг үл хүндэтгэхгүй доромжлох, ялгаварлан, гадуурхах чимхэх цохих ... зэрэг үйлдүүд дээр нийтдээ гурван удаа сануулга өгөөд тэгээд сольдог эсвэл тухайн багшийг ёс зүйн сургалтад хамрагдуулая. Олон удаа хамрагдахыг ямар ч багш хүсэхгүй.
3. Сумдынхаа сургуулиудын үндэсний хөгжмийн хэрэгцээг хангалттай болгоё. Дүү нартаа ах эгч нартаа өөрийнхөө мэддэг чаддагийг зааж өгөх гэхээр хөгжмийн хүрэлцээ маш муу. Үүнийг шийдье.
Энэ хүртэл уншсан танд баярлалаа. Өөр олон асуудал мэдээж байгаа. Гэхдээ энэ гурван асуудлыг эхний удаад танд уламжилмаар санагдлаа.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Өглөө цахим хаягаа шалгатал Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын сурагчдаас захидал иржээ. Төрийн, хувийн хамаагүй үйлчилгээ үзүүлж байгаа бол, бүтээгдэхүүн нийлүүлж байгаа л бол хэрэглэгчийнхээ санал бодлыг тусгаж, тэдний сэтгэлд нийцсэн байх зарчмыг баримтлах ёстой. Хамгийн том хэрэглэгч бол хүүхдүүд, сурагчид, эцэг эхчүүд юм. Би сайдын ажлыг аваад 21 хоног өнгөрч байна. Энэ хугацаанд Боловсрол, шинжлэх ухааны салбарт шинэчлэл хийх ёстой чиглэлээ тодорхойлж чадсан. Уулзалтууд, сошиал орчинд өөрийн бодлоо илэрхийлж энэ дагуу маш олон саналууд над дээр иржээ. Миний албан ёсны пэйж хуудаст ирсэн санал бүрийг ялгаж ангилна. Ажилдаа тусгана. Миний хамгийн сайн зөвлөхийн орон зайг энэ саналууд эзэлж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна.
Үнэтэй санал ирүүлсэн эрхэм дүү нартаа баярлалаа. Ах нь дүү нарынхаа саналыг ажил хэрэг болгоно. Миний зүгээс СӨБ, Бага, дунд боловсрол, Их, дээд сургуулийн шинэчлэл, Мэргэжлийн боловсролын асуудлууд, Багшийн үнэлэмж, ур чадварт үндэслэсэн цалин урамшууллын тогтолцоо, Цахим боловсролын үйлчилгээ, Сурах бичгийн агуулга, чанар, тендер бүр нээлттэй, ил тод, авилгаас ангид байх, Боловсрол, шинжлэх ухааны засаглал, Санхүүжилт, Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн үр ашиг, засаглал, санхүүжилт, Инноваци гэсэн шинэчлэл хийх шаардлагатай сэдэв бүрээр санал авах программ ажиллуулъя.
БШУЯ-ны гэрээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдээ ажлын хэсэг болгож дээрх салбар бүр дээр ирсэн санал бүрийг эрэмбэлүүлье. “БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭЧЛЭЛД ОРУУЛАХ МИНИЙ САНАЛ” нэрийн доор энэ ажлыг зохион байгуулъя. Яамны баг бид саналын багцтай долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд танилцаад шилдэг саналуудыг бодитой ажил хэрэг болгоё. Шаардлагатай бол шилдэг саналуудыг би хувиасаа шагнаж урамшуулая. Сошиал санал асуулга хөөстэй, талцуулах магадлал ихтэй байх үндэстэй. Тиймээс яамныхаа албан ёсны сайт, пэйж хуудсыг эргэлтэд оруулъя. Мэдээ мэдээллээс гадна санал авдаг гол цэгээ болговол үр дүнтэй болох байхаа хэмээн тунгааж байна.
Амралтын өдөр та бүхнийгээ хүндэтгэсэн Л. Энх-Амгалан
| Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын сурагчаас Боловсрол, шинжлэх ухааны сайдад хаягласан ЗАХИДАЛ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |