30 гаруй насны бүсгүй саяхан анхны үрээ өлгийдөн авчээ. Харамсалтай нь хүүхэд нь дауны синдромтой төрсөн аж. Үүнийг мэдсэн нөхөр нь эхнэрээ ч, хүүхдээ ч орхижээ. Бүсгүй эмнэлгээр хүүхдээ үзүүлж явсан ч хамгийн сайн ойлгох ёстой эмч нар нь бүсгүйг, хүүхдийг ялгаварлан гадуурхсан байна. Эмнэлгийн салбарт ажилладаг хүн дауны хам шинжийн талаар ойлголтгүй байхаар энгийн иргэд энэ талаар мэдээлэлгүй байх нь аргагүй юм. Иймээс ч энэ л байдлыг өөрчлөхийн тулд Монголын дауны холбоо эцэг, эхчүүдэд зориулсан “Дауны хам шинжийн тухай” гарын авлага гаргажээ. Үнэндээ энэ бол зөвхөн эцэг, эхчүүд төдийгүй бүх хүнд зориулсан ном юм. Гарын авлагад дауны синдромтой хүүхэдтэй эцэг, эхчүүдийн туршлага, энэ өвчний талаарх мэдээлэл багтжээ. 10 мянга гаруй хувь хэвлэгдсэн номын санхүүжилт болох 20 сая гаруй төгрөгийг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас гаргасан байна. Номыг гардуулах үйл ажиллагаа өнөөдөр болсон юм..jpg)
Энэ үеэр Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико “ЖАЙКА нь Японы Засгийн газрын агентлаг бөгөөд дэлхий даяар 100 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг. Монголд 1997 онд байгуулагдсан, дэд бүтэц, засаглалын тогтолцоо, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбар, нийгмийн хамгааллыг бэхжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих чиглэлээр 40 орчим төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих чиглэлээр Монголд дөрвөн сургууль байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа. Цаашид энэ чиглэлд багш нарыг чадавхижуулахад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. ЖАЙКА жилд дунджаар 300 орчим хүнийг Японд сэдэвчилсэн сургалтад хамруулахад дэмжлэг үзүүлдэг. Монголын дауны холбооны тэргүүн В.Ганзориг энэ сургалтад хамрагдаж, олсон туршлага, мэдлэгээ хуваалцах зорилгоор тус гарын авлагыг гаргалаа. Засгийн газар болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа уялдуулж, цаашид хамтран ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд амьдрахад илүү хялбар нийгмийг бүтээж өгөх нь чухал. Монголд байдаг барилга, байгууламж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халтай байна. Тэдэнд зориулж зам хийдэг ч тэр нь шаардлага хангадаггүй. Цаашид энэ чиглэлд анхаараасай гэж хүсэж байна” хэмээсэн юм.
Монголд дауны синдромтой хэчнээн хүн байдаг талаарх тооцоо, судалгаа байдаггүй. Хамгийн сүүлийн үеийн хүн ам, орон сууцны тооллогоор хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх ерөнхий тоо л гарсан аж. Харин дэлхийн дунджаар 600-700 төрөлтөд нэг дауны синдромтой хүүхэд төрдөг гэнэ. Монголд жилд дунджаар 70-80 мянган хүүхэд төрдөг бөгөөд дээрх тооцооллоор манай улсад жилд дауны синдромтой 100 хүүхэд төрдөг байх магадлалтай юм. Тэгвэл Монголын дауны холбоонд 500 гаруй хүн л бүртгэлтэй байдаг. Энэ нь эцэг, эхчүүд хүүхдээсээ ичдэг, гадуур дагуулж явдаггүй, гэрийн хорионд таг нуудаг зэргээс үүдэлтэй.
Монголын дауны холбооны тэргүүн В.Ганзориг “Өмнө нь бид энэ номыг тав, зургаан жилийн өмнө цөөхөн тоогоор гаргаж байсан. Агуулгын хувьд шинэчилж, баяжуулж гарын авлагаа гаргалаа. Коронавирусийн хамгийн их хор нөлөөг амсаж байгаа хүмүүс нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд. Гэхдээ энэ бүхэн тэр бүр ил байдаггүй. Бид аль болох ойрын хугацаанд 21 аймгийн нийгмийн халамжийн хэлтэстэй холбогдон, шуудангаар номоо явуулах төлөвлөгөөтэй байна. Мөн энэ номнуудаас хэсэгчлэн фэйсбүүкдээ оруулж, видео контент хийхээр төлөвлөсөн. Бид эрүүл мэнд, боловсролын байгууллагад нөлөөлж, багш нарыг сургахад анхаарч, олон нийтэд зөв мэдлэг, мэдээлэл түгээхэд анхааран ажиллаж байна” хэмээсэн юм.
| Дауны синдромын талаар ойлголт өгөх ном “төрлөө” |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |