2018 онд төрсөн хүүхдүүд 2024-2025 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн суралцах билээ. Тэгвэл нэгдүгээр ангид элсэх хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдад зориулж хувийн сургуулиудын элсэлт, төлбөрийн мэдээлэл болон улсын сургуульд хүүхдээ бүртгүүлэхэд юунд анхаарах талаарх мэдээллийг хүргэж байна.
Хувийн ерөнхий боловсролын сургуулиудын 2024-2025 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн элсэлт эхэлжээ. Илүү сургалтын хөтөлбөртэй, нэмэлт хичээлтэй сургуульд хүүхдүүдээ сургах гэсэн эцэг эхчүүд хувийн сургуульд хүүхдүүдээ сургахыг эрмэлздэг. Хувийн сургуулийн төлбөр таван саяас эхлэх бөгөөд суралцаж буй анги, сургалт, нэмэлт хөтөлбөрөөсөө хамаараад төлбөр нь харилцан адилгүй.
“Оюунлаг” сургууль

Тус сургууль нь нэгдүгээр ангиасаа эхлэн гадаад хэл, мэдээллийн технологи программчлал, спорт, урлахуй, дуу хөгжим урлаг, нийгмийн болон шинжлэх ухааны дугуйлангуудаар хөгжүүлдэг.
Нэгдүгээр ангийн элсэлт энэ сарын 19-нд эхэлсэн бөгөөд гуравдугаар сарын 3-ны өдөр хүртэл бүртгэл үргэлжилнэ. Танилцах хичээл гуравдугаар сарын 9,10 нд болно. “Оюунлаг” сургуулийн бэлтгэл ангийн сургалтын төлбөр 1.2 сая төгрөг, нэгдүгээр ангийн сургалтын тѳлбѳр 9.5 сая төгрөг гэнэ.
Сургуульд бүртгүүлэх холбоос: http://www.oyunlag.edu.mn/admission/admission
“Гёте” сургууль

ХБНГУ-д 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах боломжтой.Герман хэлний АI, AII, BI түвшний шалгалт өгч, гэрчилгээ авна. DSD I, II-ийн шалгалт өгснөөр Герман, Австри, Швейцарь улсын коллеж, их дээд сургуульд хэлний шалгалтгүйгээр элсэнэ. Нэгдүгээр ангиасаа Герман, Англи хэлний аль нэгийг сонгож, 4-р ангиасаа хоёр хэлээр зэрэг суралцана. ХБНГУ-ын болон БНХАУ-ын Германы элчин сайдын яамны дэргэдэх гимназид сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдана. Англи хэл болон герман хэлний зуны вакумжуулсан сургалтад тухайн улсад нь амралтаараа хамрагдах боломжтой. Сингапур улсын англи хэлний сургалтад хамрагдах боломжтой.
Нэгдүгээр ангийн элсэлт нь хоёрдугаар сарын 29-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Бүртгүүлсэн хүүхдүүд болон асран хамгаалагчтай хийх ярилцлага гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхэлнэ. Тус сургуулийн бага ангийн төлбөр найман сая төгрөг.
Сургуульд бүртгүүлэх холбоос: https://forms.gle/JwTSGJVs3R9aHYLw7
“Шинэ монгол” сургууль

Анги дүүргэлт бага сургууль 25, дунд сургууль 30, ахлах сургууль 35 хүүхэдтэй. Манай сургууль хими, биологи, физикийн иж бүрэн лаборатортайгаас гадна англи, япон хэлний 4 кабинет, бүрэн тохижуулсан технологийн кабинеттай.
“Шинэ Монгол” сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт гуравдугаар сарын 9-13-ны өдрүүдэд үргэлжилнэ. Тус сургуулийн нэгдүгээр ангийн сургалтын төлбөр 4.5 сая төгрөг юм.
Сургуульд бүртгүүлэх холбоос: http://admission.shinemongol.edu.mn/
“Шинэ Монгол Харүмафүжи” сургууль

“Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт гуравдугаар сарын 9-13-ны өдрүүдэд үргэлжилнэ. Тус сургуулийн нэгдүгээр ангийн сургалтын төлбөр 6.9 сая төгрөг юм.
Сургуульд бүртгүүлэх холбоос: http://shinemongolharumafuji.edu.mn/elselt2024
“Глобал Иннова” сургууль

Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, өдгөө 160 гаран орны олон зуун их дээд сургуульд хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэгч 11000 сургуулийн нэг. Цэцэрлэг, бага, дунд, ахлах сургууль бүхий боловсролын түвшний тус тусын хичээлийн байртай EDU CAMPUS цогцолборт хичээл, хичээлээс гадуурх сургалтын үйл ажиллагаа явуулдаг.
Тус сургуулийн нэгдүгээр ангийн бүртгэл хоёрдугаар сарын 24-нд эхлэх бөгөөд сургалтын төлбөр нь 10 сая төгрөг юм. Нийт 48 хүүхдийн элсэлт авах аж.
Сургуульд бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/forms/d/1BKlJlaTtMBCO6TpUu42eWTj98JM1paDJF2SLlP6CQ04/viewform?edit_requested=true
“Шинэ Үе” сургууль

“Шинэ Үе” сургууль нь математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт явуулахын зэрэгцээ бусад бүх хичээлийг олон улсын стандарттай хослуулан өндөр түвшинд судалдаг.
Тус сургуулийн нэгдүгээр ангийн бүртгэл хоёрдугаар сарын 19-28-ны өдрүүдэд үргэлжилнэ. Сургалтын төлбөр нь найман сая төгрөг.
Сургуульд бүртгүүлэх холбоос: https://forms.gle/f3FYB2GExb95RfVVA
“ХОББИ" сургууль

Хобби сургууль нь олон улсын AP сургалтын хөтөлбөр болон англи, монгол хэлний хос хөтөлбөрийг Монголдоо анхлан нэвтрүүлсэн. 1-5-р ангийн олон улсын бага ангийн сургалтын хөтөлбөрийг (IPC) ашигладаг. Түүнийг Олон Улсын Сургалтын Хөтөлбөрийн Холбооноос боловсруулсан бөгөөд хөтөлбөр нь боловсролын судалгаагаар тогтмол шинэчлэгддэг.
Хобби сургуулийн төлбөр 17.250.000 төгрөг бөгөөд сургуулийн бүртгэл тухайн хичээлийн жилийн сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа дууссаны дараа вэбсайт дээр зарлагддаг.
2024-2025 оны хичээлийн жилийн улсын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт эхлээгүй байгаа бөгөөд 2018 оны нэгдүгээр сарын 01-ээс 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн хүүхдүүд цахимаар бүртгүүлдэг.
Та бүхэн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг гурван аргаар бүртгүүлэх боломжтой.
| НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭГЧИД ХУВИЙН БОЛОН УЛСЫН СУРГУУЛЬД ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |