-Сайн байна уу. Юуны өмнө танд багш нарын баярын мэнд хүргэе. Баяраараа аймгийн Засаг даргын Тамгын газраас 20 сая төгрөгийн шагнал хүртлээ. Хэчнээн жил багшаар ажиллаж байна вэ?
-Баярлалаа. Говь-Алтай аймгийн лаборатори нэгдүгээр сургуульд түүх, нийгмийн багшаар ажиллаад 24 жил болж байна. Хорь гаруй жил боловсролын салбарт ажиллахдаа ийм өндөр шагнал хүртэнэ гэж бодож байгаагүй. Үнэхээр их баярлаж байна. Хөдөлмөр зүтгэлийг минь үнэлж, шавь нарын минь гаргасан амжилтыг дэмжсэн аймгийнхаа Засаг даргын Тамгын газрын баярлалаа. Улам амжилт гаргах урам зориг, хүч, итгэл өглөө.
-Шагнал авна гэж мэдсэн байв уу, та. Эсвэл гэнэтийн зүйл болов уу?
-Ёстой “шок” гэдэг шиг л юм боллоо. Багш нарын баяр болохоор багш нарыг шагнаж л байдаг. Гэхдээ ийм өндөр урамшуулал олгоно гэж бодоогүй. Нэрийг минь дуудсан чинь итгэж өгөхгүй байсан шүү. Гайхах, баярлах зэрэгцсэн зүйл боллоо. Надаас гадна мөн хоёр багш 20 сая төгрөгөөр шагнуулсан. Мөн Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан гурван хүүхдийн эхний жилийн сургалтын төлбөрийг төлөх эрхээр шагнасан. Мөн 600-гаас дээш оноо авсан хүүхдүүдэд мөнгөн шагнал олгосон. Нэг сурагч нь Түүх, нийгмийн чиглэлээр 800 оноо авсан байгаа.
-Таны бэлтгэсэн сурагч 800 оноо авсан юм байна. Засаг даргын Тамгын газраас тодорхой шалгуур тавьсан хөтөлбөр явуулсан уу?
-Танайд таниас өөр багш мэргэжилтэй хүн бий юү?
-Манайхан удмаараа боловсролын салбарт ажилласан. Аав минь эдийн засгийн чиглэлээр багшилж байсан. Эгч маань орос хэл, дүү минь физикийн багш. Эхнэр маань бага ангийн багш. Авга ах маань “Онон” дээд сургууьд багшилдаг Монгол Улсын гавьяат багш хүн байгаа. Цөм л аймаг, орон нутаг, нийслэл гээд боловсролын салбарт ажиллаж байна даа.
-Ам бүл хэдүүлээ вэ. Эхнэр нь бага ангийн багш гэлээ. Мэргэжил нэгтэй байхаар зовлон, жаргалыг нь ойлгоод амар байдаг болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Амжилттай яваа хүний ард сайн хань байдаг гэдэг үнэн. Эхнэр маань мөн Говь-Алтай аймгийн лаборатори нэгдүгээр сургуульд бага ангийн багшаар ажилладаг. Манай сургуулийн бага боловсрол үнэхээр сайн ажиллаж байгаа. Эхнэртээ мөн надад тусалж, дэмждэг баярлалаа гэж хэлье. Дөрвөн хүүхэдтэйгээ ам бүл зургуулаа амьдардаг.
-20 сая төгрөгөө авсан уу. Нууц биш бол та мөнгөө юунд зарцуулах бодолтой байна вэ?
-Мөнгө маань дансанд байршсан байгаа. Одоогоор бодсон зүйл байхгүй л байна. Гэхдээ машин авч унана гэсэн төлөвлөгөө бий. Үнэхээр сайхан байна аа. Энэ олон жил боловсролын салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэсний минь хариу ирлээ. Шавь нартаа баярлалаа. Шагнаж урамшуулсан аймгийн Засаг даргын Тамгын хамт олондоо баярлалаа. Хамгийн гол нь энэ бол бусад аймагт үлгэр дуурайлал үзүүлэхээр үйл явдал боллоо. Багшийн хөдөлмөрийг өндөрт үнэлсэн том жишиг боллоо.
- Та хамт олондоо болон мэргэжил нэгт багш нартаа баярын мэнд дэвшүүлэх үү?
-Баярлалаа, Говь-Алтай аймгийнхаа нийт багш, ажилчид, сурган хүмүүжүүлэгчдэдээ дэлхийн багш нарын 28 дахь өдөр, Монголын багш нарын 56 дахь удаагийн баярын мэнд дэвшүүлье.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| 20 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНУУЛСАН БАГШ Б.ТҮВДЭНДОРЖ: Боловсролын салбарт 20 гаруй жил зүтгэсний минь хариу ирлээ. Шагналынхаа мөнгөөр машин авна |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |