Сурах бичгийн хүрэлцээ муу байгаагийн улмаас сурагчдад сугалаагаар ном олгож байгаа гэх мэдээлэл гараад байгаа билээ. Энэ талаар БСШУСЯ-ны Бага, дунд боловсролын газрын мэргэжилтэн П.Наранжаргалаас тодрууллаа.
-Сурах бичгийн хүрэлцээ хангалтгүй байгаагаас үүдэн сурагчдад сугалаагаар ном олгож байна гэх асуудал яригдаж эхэлсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-БСШУС-ын яаманд сурах бичгийг сугалаагаар олгож байгаа гэсэн мэдээлэл ирээгүй. Хэрэв үнэхээр сугалаагаар олгосон байх юм бол яг аль сургуулийн хэддүгээр ангид, ямар хичээлийн ном дутагдсан байна гэдгээс хамаарч зохицуулалт хийнэ. Энэ талаар дүүргүүдийн Боловсролын газар мэдээлэл өгөх ёстой. Түүнээс биш сурах бичгийг сугалаагаар олгоно гэсэн зүйл байхгүй.
Гэхдээ Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудад сурах бичгийн хүрэлцээ муу байх тал байдаг. Учир нь, мэргэжилтнүүд нь ойр ойрхон солигддог гэх зэрэг тухайн сургуулийн менежмент, зохицуулалттай холбоотой асуудал гардаг.
-Хэрэв сурах бичгийг сугалаагаар олгож буй нь үнэн байх юм бол тухайн сургуулиудийг нөхөн хангалтын сурах бичгээр хангах боломжтой юу?
-Хэрэв нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн Боловсролын газраас ийм ном дутуу, хэрэгтэй байна гэх юм бол яамнаас нэгдсэн байдлаар нөхөн хангалтаар хэвлэж өгнө. Түрээсийн сурах бичгийн хүрэлцээ сайн байгаа. Ерөнхий боловсролын сургуулиудад сурах бичиг дутагдана гэсэн асуудал гарахгүй гэж харж байна. Гэхдээ сургууль болгонд хангалт нь янз бүр байдаг.
-Ерөнхий боловсролын сургуулийн нэг ангид хэчнээн сурах бичиг хуваарилагдсан бэ?
-Зарим сургуульд 50-60 хүүхэдтэй анги байгаа. Тухайн сургуулийн хэмжээнд хэчнээн хүүхэд суралцаж байна түүнээс хамаараад янз бүрээр хуваарилагдсан. VI-XII ангийн нийт хүүхдийн 60 хувьд нь түрээсийн сурах бичиг, үлдсэн 40 хувьд нь улсаас үнэгүй сурах бичиг олгож байгаа. Харин I-V ангийн сурах бичгийг 100 хувь хангадаг. Анги дүүргэлт ихтэй сургуулиудын сурах бичгийн хүрэлцээний асуудлыг тухайн сургуулийн харьяа дүүргүүдийн Боловсролын газар зохицуулалт хийж, хариуцаж ажиллах ёстой.
Тодруулбал, харьяа сургуулиудаасаа ямар ном дутуу, ямар ном илүү байгаа талаарх судалгаа, тоог гаргаж зохицуулалтаа хийнэ гэсэн үг.
| П.Наранжаргал: Сурах бичгийг сугалаагаар олгож байгаа гэсэн мэдээлэл ирээгүй |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |