Архангай аймгийн Тариат суманд анхлан төрөгч эх сумын эмнэлгийн жорлонд амаржжээ. Тодруулбал, анхны төрөлтөөр 3200 гр жинтэй хүү төрүүлсэн эх жорлонд амаржиж, доош унасан нярайг сумын хэсгийн төлөөлөгч, дэслэгч Б.Халзан аварчээ. Одоогоор эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа бөгөөд сумын эмнэлэгтээ хэвтэн эмчлүүлж байгаа аж.
-Дөнгөж төрсөн нярайн амийг аварчээ. Таныг дуудлагаар очиход нөхцөл байдал ямар байсан бэ?
-Өнгөрсөн даваа гараг буюу гуравдугаар сарын 15-ны 11:00-12:00 цагийн орчимд манай цагдаагийн хэлтэст “Модон жорлонд нярай хүүхэд унасан” тухай дуудлага ирсэн. Намайг очиход хүүхэд жорлон дотор уйлсан байдалтай, хүмүүс тойрчихсон байж байсан. Сумын эмнэлэг цагдаагийн байр хоорондоо ойрхон учраас дуудлага аваад 2-3 минутын дараа очсон. Хүүхдийн унасан модон жорлон 3-4 метрийн гүнтэй байсан байх аа. Битүү хөлдчихсөн учраас хажуу талынх нь банзан дээр гишгэж, дамжиж буусан. Цаг алдалгүй аврах ёстой байсан учраас шат олдоогүй.
-Хүүхэд гэмтэж, бэртсэн болов уу?
-Бие нь хөх болчихсон байсан. Хүүхэд маш чангаар уйлаад байсан болохоор жорлонгоос бушуухан гаргаад, эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Тэгээд хүүг эмнэлэг рүү аваад орсон. Тэрнээс хойш ээж, хүүхэдтэй уулзаагүй. Ер нь намайг очиход ээжийг нь эмнэлэг рүү аваад орчихсон байсан юм шиг байна лээ. Ямар хүн төрснийг нь ч мэдэхгүй. Ямар ч гэсэн анхны төрөлт л гэсэн. Эмнэлгийн байгууллагаас “Эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа” гэх мэдээг өгсөн.
-Танай сумын эмнэлэг дотроо ариун цэврийн өрөөгүй юм байх даа?
-Тэрийг би сайн мэдэхгүй. Би сумандаа томилогдоод нэг жил орчим болж байгаа. Шинэ эмнэлэгтэй болсон учраас эмнэлэг рүү орж ч үзээгүй л явна.
-Та өмнө ийм төрлийн дуудлагад явж байв уу?
-Ажил минь учраас янз бүрийн л дуудлагад явж байсан. Хүний амьтай холбоотой ч дуудлага байсан. Гэхдээ анх удаа нялх хүүхдийн амь аварсан. Тэр дундаа дөнгөж төрсөн нярай модон жорлонд унасан болохоор их сандарлаа.
| Модон жорлонгоос хүүхдийн амь аварсан цагдаа Б.Халзан: Намайг очиход хүү маш чангаар уйлж байсан |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |