Өчигдөр Сүхбаатарын талбайд нэгэн иргэн өөрийгөө галдан шатааж, амиа егүүтгэсэн хэрэг гарсан. Цагдаагийн алба хаагч Б.Даваажав талийгаачийн амийг аврахаар хурдан шуурхай ажилласан ч харамсалтай нь чадаагүй. Түүнийг өөрийнхөө амийг үл хайхран талийгаачийг аврахаар оролдож буй бичлэг цахим орчинд тархаж, олон хүний бахархлыг төрүүлээд байгаа.
Хүүгийнхээ энэ эрэлхэг үйлдлийн тухай түүний ээж цахим хуудастаа ийн бичжээ. Тэрбээр “Хүүгээрээ бахархаж байна.Аварч чадаагүй ч гэсэн хичээсэн шүү дээ. Шатахуун биш байсан бол аварч болох байсан гэж бодож байна. Нөхөр бид хоёр хүүгээ БНХАУ-д дунд сургууль, Монголдоо их сургуульд сургаж, хятад хэлтэй эдийн засагч мэргэжилтэй хүн болгосон юм. Гэтэл миний хүү мэргэжлээрээ хэдхэн сар ажиллаад, “Би өөрийнхөө сонирхлоор явъя даа, аав, ээж хоёр минь” гээд цагдаагийн алба хаагч болчихсон. Олон жил сургасан байхад мэргэжлээрээ ажилласангүй гээд бид хоёр их л дурамжхан байдаг байлаа. Өнөөдрийн үйл явдлыг хараад шатсан хүнд л харамсаж байв. Харин хүүгээ бол үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн албан хаагч л гэж харсан. Өмнө нь хүний амь аварч л байсан юм, миний хүү.Энэ удаагийнх олны нүдэн дээр болсоноороо л арай өөр байх. Бид тийм ч сүртэй юм бодсонгүй. Гэтэл орой хүүгээ хиншүү хярвас үнэртүүлээд, дуу муутайхан гэртээ ороод ирэхээр нь л гэнэт өрөвдлөө бас бахархлаа. Цагдаа нар маань үргэлж л үүрэг гүйцэтгэж байдаг.Тэдний ажлын хүндийг ойлгох хэрэгтэй юм байна.
Хүү минь “Шатаж байгаа хүний хувцсыг тайлах боломж яагаад ч байхгүй юм байна” гээд аавтайгаа ярьж сууна.Тэрхэн хооронд “Хувцасыг нь тайлчихвал” гэж бодоод амжсан бололтой. “Хайран залуу” гээд их л харамсаж сууна. Миний хүүг Батбилэгийн Даваажав гэдэг” хэмээжээ.
| Цагдаагийн алба хаагч Б.ДАВААЖАВЫН ЭЭЖ: Хүүгээ хиншүү үнэртүүлээд, дуу муутайхан орж ирэхэд нь өрөвдлөө, бас бахархлаа |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |