-Сайн байна уу, манай уншигчдад өөрийгөө танилцуулаад яригаа эхлэх үү?
-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг О.Жамц гэдэг. "Jamts International Dance Studio” студийн үүсгэн байгуулагч. Би БНХАУ-д мэргэжлийн латин бүжгийн сургуулийг төгсөж, ОХУ-д мэргэжил дээшлүүлээд ирсэн.
-Бүжгийн студийнхээ талаар ярихгүй юу. Бүжигчдийнх нь энэ жилийн амжилт арвин байна уу?
-Манай студи дэлхийн бүжгийн зөвлөлийн албан ёсны гишүүн эрхтэй, олон орны тэмцээнд бүрэн оролцох боломжтойгоороо онцлогтой. Энэ жил манай сурагчид Англи Улсад зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алтан медаль хүртсэн. Мөн БНХАУ-д зохиогдсон 17 дахь удаагийн олон улсын элит бүжгийн уралдаанд шавь нар маань амжилттай оролцож, 20 хүүхэд бүгд оролцсон төрлөөсөө тэргүүн байрт шалгарсан баярт мэдээтэй байгаа.

-Бэлтгэсэн хүүхдүүдээ амжилттай тэмцээнд оролцож байгааг харах ямар байдаг вэ?
-Хүүхэд бүр өөрсдийн гэсэн үзэл бодол, зан ааштай. Миний хувьд хүүхэд бүрийн онцлогт тохируулан тэмцээнд оролцох бүжгийг нь заадаг. Өөрийнх нь зан чанарт тохирсон учраас бүрэн гүйцэтгэлтэй амжилттайгаар үзүүлбэрээ үзүүлдэг. Шавь минь өөртөө итгэлтэйгээр бүжиглэж, амжилттай байгааг харах хамгийн гайхалтай сэтгэл догдлуулсан мөч байдаг.
-Багшлаад хэр удаж байгаа вэ. Яагаад багшлах болов?
-Миний хувьд Монгол Улсад өөрийн студийг байгуулаад нэг жил болсон байна. Жилийн хугацаанд надтай бэлтгэл хийж, бүжиг сурсан ууган шавь бий. Саяхан оролцсон тэмцээнд дөрвөн сараас дээш хугацаанд бүжгээр хичээллэсэн хүүхдүүд оролцлоо. Би Хятад Улсад сурч байхдаа сургууль, бүжгийн клубт очиж бүжиг заадаг байсан. Богино хугацаанд хамтдаа бэлтгэл хийж суралцсан ч маш сайн амжилт үзүүлж байгаа шавь нараараа бахархаж байгаа.

-Таны хувьд бүжгийн урлагаар хичээллээд хэр удаж байгаа вэ. Анх бүжгийн урлагийг сонгосон шалтгаан нь юу байв?
-Би багаасаа бүжиглэх дуртай байсан. Долоон настайгаасаа эхлэн бүжгийн урлагаар хичээллэсэн.
-Хүүхдүүдийнхээ өдөр тутмын болон тэмцээний бэлтгэлийг хэрхэн хийдэг вэ?
-Хүүхдүүдийн тэмцээний бэлтгэл сургууль амарсны дараагаас илүү эрчимжсэн. Зөвхөн тэмцээний бэлтгэл гэхээсээ илүү хүүхдийн сэтгэл зүй дээр тулж ажилладаг. Сэтгэл зүй сайн биш бол тэмцээний бэлтгэл хэчнээн сайн байгаад ч төдийлөн нэмэргүй. Тиймээс хүүхдүүдтэй цаг тутамд ярилцахыг оролддог. Шилжилтийн насны хүүхдүүд байдаг учраас зарим асуудал, бүжиг сурч байгаа зорилгынх нь талаар ярилцдаг. Ингээд бүжгийн бэлтгэлийг цагийн хуваарь гаргаж, тухайн цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг. Шавь нар маань ч сайн хичээдэг.
-Бүжиглэж байхдаа мэдэрдэг мэдрэмжүүдийнхээ талаар ярихгүй юу?
-Бүжиглэж байх мөчид ямар ч хүнд, хэцүү бодлууд бодогддоггүй. Зөвхөн аз жаргалыг мэдэрдэг. Тайзан дээр хөлсөө гартал бүжиглэж байхдаа өөрийгөө хамгийн дайчин, эрэмгий байгаагаар мэдэрдэг. Орчлонгийн бүх оддын дунд хамгийн тод гэрэлтэх од мэтээр төсөөлдөг. Бүжиглэж байхдаа би гэрэлтдэг. Ийм мэдрэмж авч байхдаа жаргалтай байдаг даа.

-Бүжгээр хичээллэснээр хувь хүнд ямар эерэг өөрчлөлтүүд гардаг бол. Давуу тал нь юу вэ?
-Бүжгийн урлагаар хичээллэсээр өөртөө маш их цагийг зарцуулж байна гэсэн үг. Өөрийнхөө сайн энергийг өөртөө цуглуулж байдаг учраас буруу зүйлд татагддаггүй. Бие махбодын хувьд эрүүл чийрэг болдог. Тайзан дээр бүжигчин хүн хамгийн сайхнаар харагдах ёстой байдаг учраас өөрийгөө алхам тутамдаа цэгнэдэг болдог.
-Багшлах, шавь нартай байхыг сайхныг яривал?
-Шавьтай байна гэдэг үнэхээр сайхан. Хүүхдүүдэд бүжиг заахдаа тэдний бие, зан аашинд нь тохирсон бүжиг дэглэхийг хичээдэг. Монгол хүүхдүүдийн бүхнийг хийж чадна гэдэг эрэмгий занд тохирч, улам од шиг гялалзуулах бүжгийг дэглэхийг хичээдэг. Дэлхийд бүжгээрээ танигдсан олон мэргэжлийн бүжигчдийг бэлдэхийг хүсэж байна.
-Таны болон багийнхных нь дараагийн зорилго төлөвлөгөө юу байгаа вэ?
-Монгол хүүхдүүд бүжгийн урлагаар хичээллэж, дэлхийд гайхагдсан бүжгийн чадварыг харуулж, өвөрмөц хэв маягийг гаргаасай гэж хүсэж байгаа. Ирээдүйд шавь нараас минь дэлхийн бүжгийн од төрөөсэй. Бүжгийн асар их авьяастай ч хичээллэж, амжилт гаргах боломж олгохыг зорьж байна.
| О.ЖАМЦ: ШАВЬ НАР МИНЬ БҮЖИГЛЭЖ БАЙХДАА НАДАД ГЯЛАЛЗСАН ОД ШИГ ХАРАГДДАГ |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |