Төмөрбаатарын Баярмагнай мото спорт сонирхдог олон залуусын бахархал. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард болсон мото спортын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, тэргүүн байр эзэлсэн юм. Түүгээр ч зогсохгүй хамт уралдсан тамирчиндаа алтан медалиа өгч, шагналынхаа дээжээс гардуулсан нь олон хүний хүндлэл хүлээсэн. Тодруулбал, Т.Баярмагнайтай хамт уралдсан А.Анар улсын аваргын хоёр дахь гараанд уралдах үедээ бэртэж, тэмцээнээ үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Харин Т.Баярмагнай түрүүлсэн хэдий ч алтан медалиа түүнд бэлэглэж, хурдан эдгэрэхийг хүссэн байна. Монгол Улсын спортын мастер Т.Баярмагнайг “Эргэлт.мн” мэдээллийн сайтын “Түүчээ” булангийнхаа зочноор урилаа.
-Таныг улсын аваргын алтан медалиа мото спортын тамирчин А.Анар гэх охинд өгсөн талаар түүний аав цахим орчинд нийтэлсэн байсан нь олон хүний хайр, хүндлэлийг хүлээсэн. Энэ талаар яриагаа эхлүүлье?
-Би 12 настайгаасаа мото спорт сонирхож, хичээллэж эхэлсэн. Улсын аваргын тэмцээнд А.Анар бид хоёр нэг гараанд уралдсан юм. Нэгдүгээр гараанд А.Анар III байр, харин би түүний ард нь орсон. Харин II гарааны үндсэн бэлтгэлийн үеэр А.Анар мотоциклээсээ унаж, гурван хавиргаа бэртээж, тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Хэдийгээр эмэгтэй хүүхэд ч гэсэн А.Анар дэндүү дайчин, чадвартай тамирчин болохоор би түүнийг их үнэлдэг.
Дээрээс нь бид хамт бэлтгэл хийдэг болохоор бие биеэ сайн мэднэ. “Анарыг бэртчихлээ” гээд манай бэлтгэлийнхэн хар хурдаараа гүйгээд очиход мотоциклтэйгээ газар өнхөрч, аав нь тойлгойноос нь тэвэрчихсэн сууж байсан. Тэгээд Анар уйлаад “Амьсгалж чадахгүй байна” гэхээр нь тайвшруулж, аавынх нь машинд суулгаад эмнэлэгт хүргэсэн. Тэгээд тэмцээндээ уралдаж, түрүүлээд Анарыг эргэж очсон юм. Эргэж очихдоо авсан медалиа, мөн шагналынхаа дээжээс өгөөд “Ахын дүү байсан бол яалт ч үгүй энэ шагналыг авах байсан” гээд тэвэрсэн чинь уйлчихсан. Тэгээд аав нь намайг явсны дараа фэйсбүүкт нийтэлсэн юм билээ.
-Тамирчин хүнд медаль бүр өндөр үнэ цэнээр олддог. Гэтэл та жирийн нэг уралдаанаас бус, бүр улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн алтан медалиа яагаад Анарт өгөхөөр шийдсэн бэ?
-Мото спортод тийм ч олон эмэгтэй тамирчин байдаггүй. Хамгийн дайчин, эрчимтэй хичээллэж байгаа нь А.Анар, А.Алтжин хоёр. А.Анар энэ жил улсын аварга шалгаруулах тэмцэннд яагаад ч юм түрүүлэх юм шиг санагдсан. Түүний ур чадвар сүүлийн хоёр жилийн хугацаанд эрчимтэй, бүр гайхмаар сайжирсан.
Яагаад ч юм гэмтсэн гэдгийг нь сонсоод өөрийн эрхгүй харамсаж, эмнэлэг рүү хүргэж байхдаа л “Хэрэв би түрүүлэх юм бол медалиа өгнө. Авах ёстой медалийг нь өмнөөс нь заавал авч өгнө” гэсэн омогшил гэх юм уу, хор шар ч юм уу, нэг тийм мэдрэмж төрөөд байлаа. Гэхдээ тэднийг тийм их баярлана гэж бодоогүй л дээ. Эхний гараанд би олон хоног ажиллаж байгаад орсон болохоор их ядарч, сульдсан. Харин сүүлийн гараанд хаанаас тийм их эрч хүчтэй болсон юм гэмээр ядрах, сульдахаа больчихсон байсан.
-Олон хүн таны сайхан сэтгэлийн талаар сэтгэгдэл үлдээсэн байна лээ. Энэ үед ямар мэдрэмж төрж байв?
-Эмнэлгээс гараад гэр рүү харьж явтал олон хүн залгаж “Дүүгээрээ маш их бахархаж байна. Ямар сайхан сэтгэлтэй юм бэ. Илүү их амжилт гаргаарай” гээд л байв. Юу болсныг ойлгохгүй, гайхаад фэйсбүүктээ ортол А.Анарын аав талархалын пост оруулсан байсан. Хэрэв тэр бэртээгүй бол улсын аваргад түрүүлэх байсан болохоор л би медалиа түүнд өгсөн юм. Олон хүн миний тухай сайхан зүйл бичиж үлдээсэнд маш их баярласан. Эхнэр маань дараа жилээс шинэ мотоциклийн төсөв хүртэл батлахаар болсон (инээв).
-12 настайгаа эхэлж мотоцикл сонирхож эхэлсэн гэлээ. Энэ спорттой холбогдож байсан түүхээсээ хуваалцахгүй юу?
-Би Чингэлтэй дүүргийн XII хороо, Яргайтын 19 дүгээр гудамжинд хүүхэд насаа өнгөрүүлсэн. Манай гудамжинд мото спортын мундаг тамирчин Б.Пүрэвдорж ах амьдардаг байсан юм. Би түүний дүү Б.Дашдоржтой хар багын найзууд. Бид Б.Пүрэвдорж ахын мотоцикл унах, янзлах гээд бүх үйлдлийг нь харж өссөн. Нэг өдөр найз минь мотоцикл уначихсан явахаар нь би ч бас сурмаар санагдаад Пүрэвээ ахад тусалж эхэлсэн. Хичээлээ тарж очоод л түүний гарын үзүүрт зарагддаг. Ингэж байхдаа хачин их баяртай, бид хамтдаа долоон жилийг өнгөрүүлсэн.
Энэ хугацаанд л мотоцикл унаж сурч, өөрийн гэсэн анхны унаагаа авч байлаа. Пүрэвээ ах бидний хорхойг дарахын тулд өдөрт ажилласны шагнал болгож, мотоциклдээ нэг литр шатахуун хийж өгөөд “За гудамжаар болгоомжтой яваад ирээрэй” гээд явуулдаг. Гудамж тойроод ирэхэд л нэг литр шатахуун дуусаад, гэртээ харьдаг байлаа. Харьж явахдаа мотоцикийн унахын хүслэн болоод л “Бушуухан л маргааш болоосой. Хурдан ажлаа амжуулаад орой мотоцикл унах юм сан” гээд алхдаг байлаа.
-А.Анар одоо эдгэрч, эмнэлгээс гарсан уу?
-17-хон настай хүүхэд болохоор насныхаа тоогоор хурдан эдгэрсэн байна лээ. Улсын аваргын дараа нэг тэмцээн болсон юм. Тэр тэмцээн дээр аав, дүүтэйгээ намайг дэмжихээр ирсэн байсан.

| Т.Баярмагнай: А.Анар бэртээгүй бол улсын аваргад түрүүлэх байсан болохоор би медалиа түүнд өгсөн |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |