Дэлгэр зуны наадмын өдрүүд улам ойртож, иргэд үндэсний хувцсаараа гоёх бэлтгэлдээ оржээ. Сүүлийн жилүүдэд дээл улам шинэчлэгдэж, өнгө загвар, эсгүүрийн хувьд илүү төрөлжсөн нь залуу үеийн сонирхлыг ихэд татах болсон. Наадмын өмнөхөн нийслэлийн худалдааны төвүүд, оёдлын газруудад дээл авах, захиалгаар оёулах хүмүүсийн хөл хөдөлгөөн эрс нэмэгджээ. Мөн олон хүн онлайнаар захиалга өгч, загвараа сонгон бэлдэх болжээ. Бид дээлний үнэ ханшийг тодрууллаа.
“Түмэн торго”
Хамгийн өргөн сонголт санал болгодог “Түмэн торго” брэндийн эмэгтэй дээл 250.000-1.049.000 төгрөгийн үнэтэй байна. Эрэгтэй дээл 300.000-1.049.000 хүүхдийн дээл 199.000-249.000 төгрөгийн хооронд худалдаалж байна. “Түмэн торго” дээл халаас, загварлаг эсгүүр хийцээрээ хэрэглэгчдийн таашаалд нийцдэг.
Эмэгтэй дээл - 250.000-1.049.000 төгрөг
Эрэгтэй дээл - 300.000-1,049.000 төгрөг
Хүүхдийн дээл - 199.000-249.000 төгрөг
.jpg)
“Тосон торго”
Торгон материал, гар урлалын нарийн чимэглэлтэй “Тосон торго” брэндийн дээл 680.000-2.800.000 төгрөгөөр худалдаалж байна. Энэхүү брэндийн дээл хүндэтгэлийн арга хэмжээ, хурим ёслолд зориулагдсан загвар гэдгээрээ онцлог.

“Bloom Wear”
“Bloom wear” брэнд дээл залуу эмэгтэйчүүдийн чиг хандлагад нийцсэн, орчин үеийн эсгүүртэй зориулсан дээл худалдаалдаг. Загвар, хэв маягаас хамаарч 465.000-520.000 төгрөгийн үнэтэй. Өнгө, хийц нь минимал хэв маягтай, өдөр тутамд өмсөхөд тохиромжтойг хэрэглэгчид онцолдог.

“ТUVZA”
Энэхүү брэндийн дээл корсет буюу бүсэлхийгээрээ барьдаг тусгай оруулгатай буюу хатуулгатай. Загвар, материалаас хамаарч 420.000-720.000 төгрөгийн үнэтэй. Албан ёсны арга хэмжээ, хурим, ёслолын үед өмсөхөд тохирмжтой.

“UV”
Үндэсний хувцасны зах зээлд ховор хийц, дээд зэрэглэлийн чанараараа ялгардаг брэнд. Тус брэндийн дээлүүд 898.000-1.300.000 төгрөгийн үнэтэй. Чимэглэл, материалын хувьд дээд зэрэглэлд тооцогддог бөгөөд хүндэтгэлийн болон ёслолын зориулалттай загвартай.

Сүүлийн хоёр жилд залуу эмэгтэйчүүдийн дунд даашинзны загвартай, сул уналттай, халаастай, товчгүй дээл онцгой эрэлттэй болсон. Эдгээр дээл нь уламжлалт болон орчин үеийн хэв маягийг хослуулсан, гоёмсог хэрнээ өдөр тутамд өмсөхөд тохиромжтой.
(3).jpg)
Хантааз, малгай зэрэг гоёл чимэглэл, нэмэлт хэрэгслүүдийн үнэ дунджаар 50-250 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.

| НААДМЫН ДЭЭЛ 250 МЯНГААС 2.8 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |