Энэ жилийн наадмын дээлний онцлох гоёл нь бүс бөгөөд бүсний гоёл, унжлага, урт хээтэй бүстэй дээлүүд илүү чамин харагдах аж. Мөн торгон болон уналттай материалтай дээлүүдийг хүмүүс ихээр сонгож байгаа гэнэ.
Монголчуудын нийтээр сонгон үйлчлүүлдэг “Түмэн торго” брэндийн энгийн дугуй хээтэй дан дээл 299 мянган төгрөг, энгийн торгомсог болон хатгамалтай дээл нь 499-539 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Гар чимэглэл, хүр хорхойн торгон дээл 829-1 сая төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Тус брэндийн эрэгтэй, эмэгтэй монгол цамц 129-249 мянган төгрөгийн үнэтэй.
Охид, бүсгүйчүүдийн сонгож үйлчлүүлдэг “Өв”, “We brand”-ийн дээлний үнэ ханшийн талаар сонирхлоо. “Өв” брэндийн 125-795 мянган төгрөгийн үнэтэй байна. Энгийн даавуун дээл 125 бол чимэглэлтэй, торгон дээлний үнэ 595-795 мянган төгрөг гэнэ. Харин “We brand”-ийн энгийн дээлний үнэ 185 мянган төгрөгөөр эхлэх бол хүр хорхойн дээл 998-1,2 сая төгргийн хооронд худалдаалагдаж байна.
Сүүлийн жилүүдэд тренд болоод буй торон ханцуйтай, сувдан чимэглэлтэй захтай дээлний үнэ 488 мянган төгрөгөөс эхэлж байлаа. Харин торон ханцуйтай дээлний үнэ 95 мянган төгрөгөөс эхэлж байв.
.png)
Торон даашинз дээр монгол хантааз өмсөх нь энэ жилийн бас нэгэн мода болоод байгаа билээ. Тэгвэл тус имжийг бүрдүүлэх хантаазны үнэ нь 85 мянган төгрөгөөс эхэлж байлаа. “Түмэн торго” брэндийн эмэгтэй хантааз 140-250 мянган төгрөг бол “Дээд” брэндийн хантааз 98 мянган төгрөг, “SONN UP” брэндийн урт хантааз 289 мянган төгрөг гэж байв.
Дээлтэй загварлаг харагдахад тусалдаг бүсний үнэ 25 мянган төгрөгөөс эхэлж байна. Даалин эмэгтэй бүс загвараасаа хамаараад 60-95 мянган төгрөгийн үнэтэй бол эрэгтэй даавуу болон торгон бүсний үнэ 35-120 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Үсний уут загвараасаа хамаараад 15-25 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.Энгийн хромон гутал 200-350 мянган төгрөг бол монгол гутал 3.5 сая хүртэлх үнэтэй байлаа.
(3).jpg)
Дээл хээ хур нь тус өөр бэлгэдэлтэй байдаг билээ. Түүнчлэн эрт дээр үед хүүхдэд хээ хуар бүхий дээл өмсөхийг цээрлэдэг байжээ. Геометрийн дүрс бүхний зураасан хээ: Энэхүү торгон дээлийн хээ нь усны долгион мэт харагдах бөгөөд гал, цахилгаан, уул, үүл, солонго зэргийг бишрэн гайхаж байсан хамгийн эрт цаг үед үүссэн байгалийн үзэгдлийн хээг агуулжээ
Гинжин хээ: Хүч чадал, хүсэл зориг, эрч хүчийг бэлгэддэг
Цэцгэн хээ: Гоёмсог, дур булаам өнгө үзэмж, урин дулаан уур амьсгал, ариун тунгалаг байдал, өсөж үржихийн бэлгэдэл
Үүлэн хээ: Энэхүү хээ нь хязгааргүй эрх чөлөө, баялаг, хүн бүр аз жаргалтай аж төрөхийг бэлгэднэ
ДЭЭЛИЙН ЦЭЭРЛЭХ ЁС
| НААДМЫН ОНЦЛОХ ГОЁЛ: БҮСНИЙ УНЖЛАГА, ТОРГОН ДЭЭЛ, ТОРОН ХАНЦУЙ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |