“Эко стандарт петролум” ХХК-ийн жолооч хаягдал масло, тосыг Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах шугамын худаг руу асгаснаас болж, иргэдийн ая тухтай байдал алдагдаж, хууль хяналтын байгууллага хэд хэдэн газарт хяналт шалгалтын үйл ажиллагаа явууллаа. Тухайлбал, Нийслэлд энэ сарын 12-ны өдөр учир нь үл мэдэгдэх үнэр гарч оршин суугчдын ая тухыг алдагдуулсан билээ. Үүний улмаас иргэдийн толгой өвдөх, дотор муухайрах шинж тэмдэг ихээр илэрчээ. Уг үнэр юу болохыг тогтоохоор хууль хяналтын байгууллагууд шуурхай арга хэмжээ авч ажилласан. Уг үнэрийг яг юунаас гарч байгааг тогтоохоор хэд хэдэн байгууллагуудад хяналт шалгалтын ажиллагаа явуулсан байна. Тухайлбал, Таван толгой түлш ХХК, Дүнжингарав худалдааны төв болон ойр орчмын бохирын шугамуудыг шалгасан. Мөн Очир дагинас ХХК-д шалгалтын үйл ажиллагаа хийсэн.
“Очир дагинас” ХХК: Манай компани ямар нэг химийн бодис шугамын хоолой руу асгаагүй
Үүнтэй холбоотойгоор цахим орчинд “Цагдаа болон тагнуулын байгууллага “Очир дагинас” ХХК-ийн хашаанд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна. Шалгалтын үйл ажиллагаа зургаан цаг явагдаж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагын автомашинууд нэмэгдэж ирлээ. “Очир дагинас” ХХК устгалд оруулах ёстой химийн бодисоо магистрал шугамын хоолой руу асгасан байж болзошгүй үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ” гэх мэдээлэл цацагдаад байсан билээ. Бид энэ талаар Очир дагинас ХХК-иас тодруулахад “Цагдаагийн байгууллага хяналт шалгалт хийсэн. Манайхаас ямар нэг буруу зүйл илрээгүй. Шалгалтын үйл ажиллагаа дөнгөж сая дуусаад цагдаа нар явлаа. Цахим орчинд тархаад байсан шиг зүйл огт болоогүй. Манай компани ямар нэг химийн бодис шугамын хоолой руу асгаагүй” гэсэн юм.

Тэрбээр "Нийслэлд гарсан хийн үнэрийг төмрийн үйлдвэр шатсан учраас гарсан гэсэн мэдээлэлтэй байна. Очир дагинас ХХК-д үүссэн асуудлын талаар би мэдээлэл аваагүй байна. Энэ талаар маргааш албаны хяналтынхнаа ажиллуулъя" гэсэн юм.
-ЭКО СТАНДАРТ ПЕТРОЛУМ ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ 2022 ОНД ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА ЗОГСООЖ БАЙЖЭЭ-
Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины мотор, кропны хаягдал тос, масло дахин боловсруулж, түлш үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Эко стандарт петролум” ХХК-ийн жолооч 10 тонн орчим хаягдал масло соруулж, Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах шугамын худаг руу асгасан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Гэвч тус компани хаягдал маслоо бохир ус соруулах үйлчилгээ эрхэлдэг “Маргад эрдэнэ уул” ХХК-д дуудлага өгч, тус компанийн жолооч С.Лхагвабаяраар аюултай хог хаягдлаа хаяулсан байж болзошгүй аж.
Манай компани сургууль, цэцэрлэгүүдийн бохир ус соруулах гэрээтэй ажилладаг
.jpg)
Бид энэ талаар “Маргад эрдэнэ уул” ХХК-ийн жолоочоос зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Манайх бохир ус соруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулаад 5-6 жил болж байна. Өчигдөр “Эко стандарт петролум” ХХК-ийнхан бохир ус соруулах дуудлага өгсөн. Тус дуудлагад манай компанийн жолооч С.Лхагвабаяр явсан. Тухайн үед 10 тонн хаягдал масло соруулуулсан байж магадгүй. Жолооч С.Лхагвабаяр болон манай компанийн удирдлагуудаас мэдүүлэг авахаар цагдаагийн газраас дуудсан” гэсэн. Манай жолооч дуудлагын дагуу ажиллаж байгаад тухайн компанийн ажилчдын хий гэсэн ажлыг нь хийснээр нэр нь холбогдчих шиг боллоо. Манай компани сургууль, цэцэрлэгүүдийн бохир ус соруулах гэрээтэй ажилладаг” гэсэн юм.
"Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодсыг хаях" гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байна.
Шалгалтаар “Эко стандарт петролум” ХХК нь ашиглах боломжгүй болсон хаягдал маслыг энэ сарын 11-ны 16:00 цагийн үед “Маргад эрдэнэ уул” ХХК-ийн компанийн жолооч С.Лхагвабаяр “Хьюндэй голд” маркийн автомашинаар 10 тонн орчим хаягдал масло соруулан ачиж, Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 мм бохирын шугамын худаг руу асгасан болох нь тогтоогдсон байна. Тиймээс тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.11 дүгээр зүйлд заасан "Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодсыг хаях" гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байна.
| “ЭКО СТАНДАРТ ПЕТРОЛУМ” ХХК-ИЙНХАН ХАЯГДАЛ МАСЛО ШУГАМЫН ХООЛОЙ РУУ АСГАЖ, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ЗАНАЛХИЙЛСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХЭРГИЙГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |