Ахмад настны үндэсний төвд өдийгөөс таван жил есөн сарын өмнө тухайн үеийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалалын сайд С.Эрдэнийн хамт ирж байсан юм. Тэр үеэс хойш олон зүйл өөрчлөгджээ, энд. 2016 онд шинэ байр ашиглалтад орсноор ахмадуудын амьдрах орчин сайжирч, олон бүтээн байгуулалт хийсэн сайхан мэдээтэй ч тухайн үед уулзаж байсан олон ахмад настан бурхны оронг зорьжээ. Ахмад настны үндэсний төвд өдгөө 158 ахмад өрөөндөө ганцаараа болон хоёр, гурваараа айл гэр болон амьдарч байна. Гэхдээ энэ тоо байнга хэлбэлздэг гэнэ. Өвлийн улиралд ирэх хүний тоо нэмэгддэг бол дулаарахаар багасдаг аж. Сайн дураараа гарах, үр хүүхэд нь эцэг, эхээ ирж авах нь ч бий гэнэ. Гэхдээ энэ тоо жилд нэг, хоёр хэтрэхгүй. Харин ирэх хүмүүсийн тоо үүнээс хэд дахин олон. Үр хүүхдээ өсгөж хүний зэрэгт хүргэсэн ч эцэг, эхээ асрах сэтгэлгүй нэгэн болгосныхоо төлөө энд байх нэгэн байхад айл гэр болж амьдрал зохиож байгаагүй, аль эсвэл айлын ганц хүүхдүүд нийлж, ханилсан ч хүүхэд олоогүй нь ч байна. Мөн үр хүүхдээ зовоогоод яах вэ хэмээгээд биеийн амар, сэтгэлийн амгаланг сонгон энд амьдарч буй нь ч бий. Ер нь тэгээд аль нь ч байсан Ахмад настны үндэсний төвд байгаа ахмадууд надад амьдралаас “амралт” авсан хүмүүс шиг санагддаг.
Чийрэгжүүлэх танхимд ороход Р.Төмөрхуяг гуай дасгал хийж байлаа. Тоног төхөөрөмжийн цөөнгүй нь эвдэрсэн тул засуулах гээд өгчихсөн гэсэн ч гүйлтийн зам, хөлийн булчингийн дасгал хийх аппарат, унадаг дугуй, массажны сандал гэх мэт байв. Р.Төмөрхуяг гуай хоёр ах нь дараалан шахуу өнгөрөхөд бүтэн харваж, хөл, гар нь саажжээ. Тэрбээр, анх ирэхдээ тэргэнцэртэй, зогсож чаддаггүй байсан бол дасгал хөдөлгөөн хийсээр өдгөө бие нь сайжирсан байна. Дүү нь нас барж, амьдралын эрхэнд тус төвийг бараадсан ч 15 жилийн дараа хөл дээрээ боссон тэрбээр энд ирээд жил хагас болж байгаа. Өдөрт 7-8 цагийг дасгал хийхэд зориулдаг гэнэ. Р.Төмөрхуяг “Би өглөө 04.00 цагт босоод, өдрийн ихэнхийг дасгал хийхэд зарцуулдаг. Эмч нар “Сайн байна, удахгүй хөл дээрээ босох нь. Гэхдээ яараад яах вэ” гэсэн. Би яараад л байгаа. Цагаан сар гэхэд явдаг болчих байх” гэв. Тэрбээр мөн тэтгэврийнхээ мөнгийг цуглуулж байгаад хувийн эмнэлэгт хэвтэхээр төлөвлөжээ. Таван хүүхэдтэй, тэд бүгд сайн яваа, байнга холбоотой байгаа ч тэднийхээ тухай ярихыг хүсээгүй юм.
| Амьдралаас “амралт” авсан хүмүүс |
|
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |