Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар өнөөдөр 20 гаруй асуудал хэлэлцэж байгаа аж.
Тэгвэл хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний цалинг нэмэх шийдвэр гаргасан байна. Тодруулбал, 2021 оны зургаадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 30-ныг хүртэл сард олгох цалинг 1.5 сая төгрөг болгож нэмжээ. Цаашид тамирчдад 1.2 сая төгрөг, дасгалжуулагчид 1.5 сая төгрөгийн цалин олгох юм байна. Шаардагдах төсвийг Биеийн тамир спортын хороо 2021 оны батлагдсан төсвөөс гаргаад явах боломжтой гэж үзжээ.
| Зургаадугаар сарын 1-нээс үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний цалинг нэмэх шийдвэр гаргажээ |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |