Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг гурван шатны шүүхээс буруутайд тооцож, 20-25 жилийн хорих ял оноосон. Шинэ нөхцөл байдал үүссэний улмаас 20-25 жилийн хорих ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг хуулийн дагуу задалж, дахин хянуулах дүгнэлтийг УЕП-оос Дээд шүүхэд хүргүүлсэн. Тэгвэл прокурорын уг дүгнэлтийг хэлэлцэх шүүх хурал боллоо. Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хаалттай хэлэлцэж буй шүүх хурлаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг батлан даалтад гаргахаар шийдвэрлэжээ.
Энэ үеэр Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат “Миний дүү хэзээ ч хэрэг хийх хүн биш. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд би дүүгийнхээ төлөө тэмцэл хийлээ. Энэ бүх хугацаанд бидэнд тусласан хүмүүст баярлалаа. Бидний зовлонг өөрийн зовлон шиг хамт үүрэлцэж, зургаан жил хамт зүтгэсэн өмгөөлөч С.Оюунцэцэгтээ баярлалаа гэдгээ хэлмээр байна. Гурван хүний амийг аварлаа. Хэрэв энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдээгүй бол миний дүү болон Б.Содномдаржаа нар хорих ангидаа бурхан болох байлаа. Энэ хэрэг нууц байхад Т.Чимгээ хэлж байсан. “Захиалагчийн нэр гэдэгт Э.Бат-Үүл гэж хүний нэр байсан. Ц.Нямдорж гэж нэр байгаагүй” гэж хэлж байсан” хэмээлээ.
| Т.ХҮРЭЛБАТ: Т.Чимгээ хэлэхдээ “С.Зориг агсны хэргийн захиалагчийн нэрэнд Э.Бат-Үүл гэж байсан. Ц.Нямдорж гэж байгаагүй” гэсэн |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |