• Өнөөдөр 2026-03-19

Х.Нямбаатар: Төрийн албанаас цалин авчихаад Э.Бат-Амгалангийн хувийн компанийн ажилчид шиг үйлдэл гаргасан дүүрэг, хороодын дарга нар хэсгийн ахлагч нарыг чөлөөлнө

2026-03-13,   4645

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч нар өнөөдөр Хотын даргад хандан мэдээлэл хийсэн. Хариуд нь Хотын дарга Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан хариу тайлбар өглөө. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “БЗД-ийн төрийн албан хаагчид нийслэлийн Засаг даргын тамгын газрын байрны үүдэнд жагслаа. Нийслэлд Баянзүрх дүүргээс их мөнгө төвлөрүүлж байна, хөгжихгүй байна гэж ярьж байна. Энэ жил БЗД 186 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлж өгнө. Нийслэлийн төсвөөр БЗД-т энэ жил 180 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийнэ. Баянзүрх дүүрэг хүн ам ихтэй, газар нутаг томтой. ААН олонтой, зах худалдааны төв олонтой учраас бид орлогыг бүрэн төвлөрүүлэх арга хэмжээ авч 186 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж байна. Харин Сүхбаатар дүүрэг газар нутгийн хэмжээ багатай жижиг дүүрэг мөртлөө нийслэлийн төсөвт 600 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлдэг. БЗД-ийн татварын орлогыг нэмэх орон зай бий. Тухайлбал, Богд уулын аманд барьсан тансаг зэрэглэлийн амины орон сууцнуудаас үл хөдлөх хөрөнгийн татвар авах ажлын хэсэг гарсан. Өнөөдрийн жагсаал бол татвартай холбоогүй. Харин БЗД-ийн МАН-ын хорооны дарга, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн санаа, зорилготой үйлдэл гэж харж байна. Үүнд оролцож байгаа төрийн албан хаагчдыг энэ үйлдлээ зогсоохгүй бол Төрийн албаны болон бусад хууль тогтоомж ноцтой зөрчсөн гэдэг үндэслэлээр шийдвэр гаргана гэдгийг хэлмээр байна.

Намын ажил авах гээд байгаа бол Э.Бат-Амгалан хоёулаа намын хурлаа хийгээд хүчээ үзье гэж би хэлсэн. Эсвэл хууль хяналтын байгууллагаар айлгаад хорьж байгаад авч болно гэдэг шүү дээ. Би хотын бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулах гээд цаг наргүй, 7 хоногийн 7 өдөр ажиллаж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Энхбаяр та сайд Э.Бат-Амгалан болоод түүний төрсөн дүүгийн “Зэс эрдэнийн хувь” ХХК-аараа дамжуулж хулгай хийсэн мөнгө, хохирсон, өлсгөлөн зарласан хүмүүст анхаарлаа хандуулж, шалгахыг хүсэж байна. Э.Бат-Амгаланг хүмүүсээс хулгайлсан мөнгөө өг гэж шаардаж байна. Надад тэр компанийн хувьцаа байхгүй.

Э.Бат-Амгалан хэрэлдэх мөрөөрөө надтай л хэрэлд. Тэгэхгүй гэр бүлийн хүмүүс рүү үдэш, орой зурвас бичээд байх хэрэггүй. Заналхийлж, доромжилсон мессежүүдийг УИХ-ын ёс зүйн байнгын хороонд гомдол гаргана. Төрийн албанаас цалин авчихаад Э.Бат-Амгалангийн хувийн компанийн ажилчид шиг үйлдэл гаргасан дүүрэг, хороодын дарга нар хэсгийн ахлагч нарыг чөлөөлнө. Баянзүрх дүүргийг нэг хүн хувьчилж авч байна. Э.Бат-Амгалан үеэл Ганбаатараа Баянзүрх дүүргийн Ардчилсан намын даргаар томилуулж байна” гэлээ.


Х.Нямбаатар: Төрийн албанаас цалин авчихаад Э.Бат-Амгалангийн хувийн компанийн ажилчид шиг үйлдэл гаргасан дүүрэг, хороодын дарга нар хэсгийн ахлагч нарыг чөлөөлнө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-16 20:40:49
    Зочин: Маш зөв бүх хороодын дарга нарыг солих нь зөв шүү дэмжиж байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-15 19:35:57
    Зочин: Зөвөө бүгдэд нь арга хэмжээ ав хороодын дарга хэсгийн ахлагч нэртэй хэдэн юм нууд очихоор хэн ч бхгүй. 28р хорооны дарга гэж ааш муутай хүүхэн даам гарчихсан зайлуулах хэрэгтэй. Ажиллаа хж чаддаг хүнд өгөх хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-15 14:21:03
    зөв. ХАЛАХ ёстой.: ТӨРөөс цалинжиж байж - яасан даварсан хорооны дарга нар вэ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-14 08:47:00
    Irgen: MGL ih heruuliin buzar boljee.Ordond bganuud n deereesee dooroo hurtel bugd hulgai hudal.huchin.hun ********.Turiin heden baiguullaga n dotroo alaltsaad hereldeed.Urlagiin heden zohioliin duu duuldag n negnee uhtel unatal doromjlood.eeree ariun ynhan.Er ih heruul Chuluunchimeg.Solongon aasht gj soliotoi huuhnees ehleltei.urd ger buliin heruul il tod bdggui bsan.Eeree jil bur malchdiin munge saagaad heden sonsogch n hudelmerch geh shig.Negch handav.tudlamj ulaan munge gargahgui.tgd eks n haya toglolt hiiheer gazar dor ortol muulaad.Harin ener shan ger bul.Huuhduud uls tur.urlagiin bugsnii heruul.ger buliin bdlaas iim almas bolj bn.Ulgergui muuhai ems huuhduuded muu handlaga turuulj bn.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-13 22:06:40
    зочин: Татварын алба татвар бүрдүүлэх ажлаа олигтой хийвэл орлого нэмэгдэнэ заавал дүүргийн иргэдийн хурлынхныг турхирах ямар шаардлага байхав өөр учир байнаа байна хэзээ ингэж төрийн албаныхан жагсдаг болчихсон юм. Халагдаждээ тэгээд.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-13 21:09:01
    Иргэн: Засаг дарга .Зохион байгуулагч .Хэсгийн ахлагч нар өдөр болгон хамтран ажиллаж мааш их ажилтай байдаг юм билээ, Судалгаа. Ард иргэдтэйгээ ойр.Тохижилт. Цэвэрлэгээ. Сургалт. Хийхгүй ажил байхгүй юм билээ. Үүнийг ард иргэд бид зөвөөр ойлгож байх нь чухал.Сонгууль бол хувь хүн хэндээ өгөх нь тэр хүний асуудал. Тэтгэвэрт гарсан ч гэсэн яагаад ажил хийж болохгүй гэж . Багш .Эмч. Сувилагч. Эдийн засагч. Гээд олон төрлийн мэргэжлийн хүмүүс хэсгийн ахлагч хийдэг юм шүү. Зөв талаас нь бодож бие биеэ хүндэтгэн хайрлаж эх орноо азийн орнуудаас дутахгүй хөгжүүлж ирээдүй хойч үедээ зөв үлгэр санаа үлдэхийн төлөө явдаг хүмүүс бол Хороодын ЗасагДарга.ЗБ. Хэсгийн ахлагч нар гэдгийг би баттай хэлж бичмээр санагдлаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-13 20:08:33
    Зочин: Зөв шүү, хороодын засаг дарга, хэсгийн ахлагч гэсэн нөхдүүд бол ерөнхийдөө хэт улстөржсөн, иргэдийг дугаарлаж, ялгаварлаж харьцдаг, аль нэг даргад (эзэндээ) үйлчилдэг, төрийн гэхээсээ хувийн болон намынхаа эрх ашигт захирагдсан улс л байдаг ш дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-03-13 18:37:41
    Зочин: Хороодын дарга болон хэсгийн ахлагч нарыг бүгдийг чөлөөлөх нь зөв ажил хийдэг хүн огт байхгүй хороогоор орохоор хороон дарга нь огт байхгзй хэдэн хэсгийн ахлагч гар нь ороод гарсан болгоныг араас нь муулаад хов яриад л байж байдаг ш дэ тэгээд арпчилсан намд ажиллаж байсан нөхөдүүд их бии шүү хэзээ та та нарын төлөө биш гэдгийг санаарай
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188