Иймээс зөвхөн сахилгын арга хэмжээ авах бус, эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, гэр бүл-сургууль-суралцагчийн хамтын ажиллагааг бий болгох шаардлагатай байдаг.
Энэ утгаараа сургуулийн эрүүл мэндийн баг нь үе тэнгийн дээрэлхэлттэй тэмцэх институцийн гол механизм болж чадна.
ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТ БА ХУУЛЬ
Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуульд сургууль бүр “эрүүл мэндийн баг” ажиллуулах талаар тусгасан нь суралцагчдын бие, сэтгэл зүй, нийгмийн аюулгүй байдлыг цогцоор нь хамгаалах чухал бодлогын алхам.
Уг баг нь зөвхөн биеийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхээс гадна суралцагчдын сэтгэл зүйн эрүүл мэнд, нийгмийн харилцаа, сургуулийн аюулгүй орчин зэрэг олон хүчин зүйлийг хамтад нь авч үзэх зорилготой.
Эрүүл мэндийн багийн бүрэлдэхүүнд эцэг эхийн төлөөлөл, багш, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, суралцагчийн төлөөлөл оролцохоор тусгасан нь сургуулийн орчинд үүсдэг асуудлыг олон талын оролцоотойгоор шийдвэрлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Ялангуяа сүүлийн жилүүдэд дэлхий дахинд төдийгүй Монгол Улсад анхаарал татаж буй үе тэнгийн дээрэлхэлт (bullying)-ийн асуудлыг шийдвэрлэхэд энэ бүтэц онцгой ач холбогдолтой.
Үе тэнгийн дээрэлхэлт нь зөвхөн нэг сурагчийн зан үйл бус, сургуулийн орчны соёл, харилцаа, хяналт, дэмжлэгийн тогтолцоотой шууд холбоотой нийгмийн үзэгдэл юм. Иймээс зөвхөн сахилгын арга хэмжээ авах бус, эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, гэр бүл-сургууль-суралцагчийн хамтын ажиллагааг бий болгох шаардлагатай байдаг.
Энэ утгаараа сургуулийн эрүүл мэндийн баг нь үе тэнгийн дээрэлхэлттэй тэмцэх институцийн гол механизм болж чадна.
Сэтгэл зүйч нь дээрэлхэлтийн шалтгаан, сэтгэл зүйн нөлөөллийг тодорхойлж, хохирогч болон үйлдэгчид зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
Нийгмийн ажилтан нь гэр бүл болон орчны хүчин зүйлсийг судалж, эрсдэлт нөхцөлийг бууруулах;
Багш нь анги, сургалтын орчинд гарч буй харилцааны асуудлыг эрт илрүүлэх;
Эцэг эхийн төлөөлөл нь гэр бүлийн оролцоог нэмэгдүүлэх;
Суралцагчийн төлөөлөл нь хүүхдүүдийн дуу хоолойг бодитой хүргэх зэрэг үүргийг гүйцэтгэх боломжтой.
Ийнхүү олон талын оролцоотой баг ажилласнаар үе тэнгийн дээрэлхэлтийг нуугдмал байдлаас гаргаж, эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн аюулгүй орчныг бүрдүүлэх бодит боломж бий болно.
Өөрөөр хэлбэл, сургуулийн эрүүл мэндийн баг нь зөвхөн эрүүл мэндийн үйлчилгээний бүтэц бус, хүүхэд бүр айдасгүй, хүндэтгэлтэй орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэх хамгаалалтын тогтолцоо юм.
Хуулийн энэ заалт бодитой хэрэгжиж чадвал сургуулийн орчинд үүсдэг үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, сэтгэл зүйн дарамтыг бууруулж, суралцагчдын аюулгүй, эрүүл сургалтын орчныг бүрдүүлэх чухал суурь болно.
Хуулийн төсөлтэй дараах холбоосоор орж танилцана уу.
https://d.parliament.mn/tusul/abf2e02c-edc4-4f81-ac87-8ec8ee7c0e0f
| Т.Мөнхсайхан: Үе тэнгийн дээрэлхэлт нь зөвхөн нэг сурагчийн зан үйл бус, сургуулийн орчны соёл, харилцаа, хяналт, дэмжлэгийн тогтолцоотой шууд холбоотой |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |