Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Төв Ази, Монгол Улсыг хариуцсан Бүсийн захирал Хүсейн Озхан, тус банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жахан Шамсиев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд дэд сайд С.Даваасүрэн Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.8 хувиар өсөж, гадаад валютын нөөц долоон тэрбум ам.долларт хүрснийг тэмдэглээд, өнгөрсөн хугацаанд ЕСБХБ-тай хамтран хэрэгжүүлсэн болон одоо хэрэгжиж буй дэд бүтэц, эрүүл мэнд, эрчим хүчний салбарын төсөл, хөтөлбөрүүд нь Засгийн газрын бодлого, зорилттой нягт уялдаж байгааг онцлов.
Тэрбээр үргэлжлүүлэн хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх, хувийн хэвшлийн орон зайг тэлэх, макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Түүнчлэн Монгол Улсын дотоодын арилжааны банкуудтай хамтран ажиллаж, санхүүгийн салбараар дамжуулан жижиг, дунд бизнесүүдэд чиглэсэн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Уулзалтын үеэр талууд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих чиглэлээр үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.
| Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |