Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Японы гадаад худалдааг дэмжих байгууллага (JETRO)-той хамтран Японы бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад зориулсан “Монгол Улсад бизнес хэрхэн эхлүүлэх вэ” сэдэвт бизнес семинарыг Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд зохион байгууллаа.
Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засгийн хэлтсийн дарга Оцука Коки нар үг хэлж, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн ач холбогдлыг онцоллоо. Арга хэмжээний хүрээнд Монголын талаас Монгол Улсын макро эдийн засаг, худалдааны орчны сүүлийн үеийн ахиц дэвшил, Монгол, Японы худалдаа, хөрөнгө оруулалтын бодлогын хамтын ажиллагаа, Монголын хувийн хэвшлийн орчин, боломж, хөрөнгө оруулалтын хамгаалалт болон маргаанаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцууллаа. Харин Японы талаас экспорт, хөрөнгө оруулалтын даатгалын баталгаа, эрсдэлийн хамгаалалтын талаар танилцуулга хийж, бизнесийн хамтын ажиллагааны боломжийн талаар мэдээлэл солилцлоо. Тус семинарт худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, мэдээллийн технологи, химийн үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгийн салбарын 22 компанийн 31 төлөөлөгч оролцож харилцан санал солилцлоо.
Арга хэмжээний үеэр талууд хоёр улсын бизнесийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, нэн ялангуяа Монгол, Японы хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог өргөжүүлэх нь чухал болохыг онцлон тэмдэглэлээ.
| Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд Жетро-гийн бизнес семинар зохион байгууллаа |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |