Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд Эдийн засаг, хөгжлийн яам болон Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран зохион байгуулж буй “МҮХАҮТ-ын нээлттэй өдрүүд” 7 хоногийн арга хэмжээний эхний өдөр “Экспорт, гадаад худалдааны боломжууд” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
Арга хэмжээг нээж, Эдийн засаг, хөгжлийн яамны Бизнесийн орчны бодлогын газрын дарга Л.Балчинлувсан Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.8 хувийн өсөлттэй гарч, нэрлэсэн ДНБ 89.9 их наяд төгрөгт хүрлээ. Үүнд хөдөө аж ахуй 33.2 хувь, уул уурхай 10.6 хувь, боловсруулах үйлдвэрлэл 12 хувиар өссөн байна. Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд 2025 онд нийт экспортын орлого 15.7 тэрбум ам.долларт хүрч, нүүрсний экспорт 90 сая тоннд хүрч, өмнөх оноос 7 хувиар өссөн бол зэсийн баяжмалын экспорт 2 сая 281 мянган тоннд хүрч, 35 хувиар нэмэгдсэн байна. Экспортын орлого сайжирч гадаад валютын улсын нөөц 2025 онд долоон тэрбум ам.долларт хүрч түүхэн дээд түвшиндээ хүрсэн талаар хэлсэн үгэндээ онцоллоо.
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсаас экспортлох 367 нэр төрлийн бараа тарифын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах боломжтой бөгөөд эдгээр барааны 97.5 хувь нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн байна. Өнгөрсөн онд Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай хийсэн нийт экспорт 92.3 сая ам.долларт хүрсэн бөгөөд хэлэлцээр бүрэн хэрэгжсэнээр Евразийн зах зээлд чиглэсэн экспорт 24.2 хувиар өсөх боломжтой гэдгийг цохон тэмдэглэв. Энэхүү хэлэлцүүлэгт экспортын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд, үндэсний үйлдвэрлэгчид, жижиг, дунд бизнес эрхлэгчид болон салбарын холбоод, олон улсын төсөл, хөтөлбөрийн төлөөлөл оролцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд үүсэх тарифын хөнгөлөлтийн боломж, гарал үүслийн дүрмийн шаардлага, барааны ангиллын зөв хэрэглээ, хөнгөлөлтийн ерөнхий системийн нөхцөл, экспортын бичиг баримтын бүрдүүлэлттэй холбоотой асуудлын талаар танилцуулж, мэдээлэл өглөө. Мөн экспортын үйл ажиллагаанд тулгарч буй стандарт, техникийн зохицуулалтын шаардлага, лабораторийн шинжилгээ, баталгаажуулалтын давхардлын талаар хэлэлцэв.
Гаалийн бүрдүүлэлт, тээвэр, логистикийн зардал нь зах зээлд нэвтрэхэд нөлөөлж буй нөхцөл байдлыг мөн хөндлөө. Түүнчлэн гадаад худалдаанд нөлөөлж буй хориг арга хэмжээ, тарифын өөрчлөлтөөс шалтгаалсан давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал, түүний гэрээний хэрэгжилтэд үзүүлэх нөлөөллийн талаар анхаарал хандуулж, холбогдох зохицуулалтын талаарх мэдээлэл солилцов.Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр төрийн байгууллага болон хувийн хэвшлийн хооронд бодит мэдээлэл солилцож, экспортын орчны зохицуулалтыг боловсронгуй болгох, худалдааны хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал, зөвлөмжийг хэлэлцсэн.
Үргэлжлүүлэн гуравдугаар сарын 3-4-ний өдрүүдэд “Гадаад худалдааны гэрээ, хэлэлцээр хийхэд анхаарах асуудал”, “Хариуцлагатай бизнес” сэдвийн сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдана.
| “Экспорт, гадаад худалдааны боломжууд” сэдэвт хэлэлцүүлэг боллоо |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |