Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд боловсруулж буй Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх уулзалт Эдийн засаг, хөгжлийн яаманд боллоо.
Уулзалтад Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, холбогдох бодлогын газрын дарга нарын хамт Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Д.Энхтүвшин тэргүүтэй тус яамны удирдлагууд оролцож, санал солилцлоо. Энэ үеэр Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлал, зорилго, хэрэгжүүлэх арга зам, хүрэх үр дүнгийн талаар дэлгэрэнгүй ярилцав. Түүнчлэн хуулийн төсөл нь дунд болон урт хугацаанд эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтын орчин, уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар, ил тод байдал, үр ашигт үзүүлэх нөлөөллийн талаар байр сууриа илэрхийлж, бодлогын түвшинд нягт уялдаа ханган ажиллах шаардлагыг онцоллоо.
Талууд хуулийн төсөлтэй холбоотой нарийвчилсан тооцоолол, эдийн засгийн үр нөлөөний шинжилгээг богино хугацаанд хамтран гүйцэтгэж, макро эдийн засаг, төсвийн орлого, хөрөнгө оруулалтын урсгал, салбарын тогтвортой хөгжлийн үзүүлэлтүүдэд үзүүлэх нөлөөллийг тооцсон дүгнэлт боловсруулах нь зүйтэй гэж үзэв. Цаашид хуулийн төслийн хэрэгжилтийн практик асуудал, эрх зүйн орчны тогтвортой байдал, бодлогын залгамж чанарыг хангах чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлж ажиллахаар тохиролцлоо.
| Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар хэлэлцэв |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |