Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли-г хүлээн авч уулзаж, Монгол Улсын дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн хүрээнд санал солилцов.
Уулзалтын үеэр эрчим хүч, зам тээвэр, дэд бүтэц зэрэг эдийн засгийн өсөлтийг дэмжих стратегийн салбаруудын шинэчлэл, эдгээр салбарт хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр салбарын либералчлалыг амжилттай хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах нь чухал болохыг онцолж, хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх, эрсдэлийг хуваалцах чиглэлд Дэлхийн банкны санхүүгийн баталгаа зэрэг шинэлэг арга хэрэгслийг ашиглан хамтран ажиллах санал дэвшүүлэв. Мөн Монгол Улсын Засгийн газартай хамтран эрчим хүчний найдвартай байдлыг хангах дамжуулах шугамын төслүүдийг хэрэгжүүлж буйд Дэлхийн банканд талархал илэрхийллээ. Цаашид эдийн засгийн өсөлтийг тэтгэх гол хөшүүрэг болох эрчим хүчний салбарын томоохон төслүүд болон нийслэлийн төвлөрлийг сааруулах дэд бүтцийн төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд, хувийн хэвшилд түшиглэн хэрэгжүүлэх нь чухал болохыг тэмдэглэв. Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли Монгол Улсын эрчим хүч, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд идэвхтэй хамтран ажиллаж байгаагаа илэрхийлээд, Тэргүүн Шадар сайдын дэвшүүлсэн хамтын ажиллагааны чиглэлүүд нь хоёр талын стратегийн түншлэлийн хүрээнд бүрэн нийцэж байгааг онцлов. Түүнчлэн Эдийн засаг, хөгжлийн яамнаас Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвийг байгуулан ажиллаж буйг өндрөөр үнэлж, бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдад чиглэсэн бодлого, арга хэмжээг дэмжин ажиллахаа илэрхийллээ. Монгол Улсын бүтээн байгуулалт, үйлдвэрлэл өргөжихийн хэрээр өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангахад онцгойлон анхаарч, 2026-2030 онд хэрэгжүүлэх Монгол Улсын таван жилийн үндсэн хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг дэмжин хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэв. Уулзалтын дүнд талууд салбар хоорондын уялдаа холбоог хангаж, тодорхой төслүүд дээр техникийн түвшинд шуурхай хамтран ажиллахаар тохиролцлоо.
| Дэлхийн банктай стратегийн салбарт томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлнэ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |