Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, дэд сайд С.Даваасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нар Зам, тээврийн яамны удирдлагуудтай уулзаж, салбарын хэмжээнд хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийн явц, тулгамдаж буй асуудал, цаашдын бодлогын талаар хэлэлцэв.
Уулзалтын үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан төмөр замын салбарын ачаа тээвэр 2025 онд 48 сая тоннд хүрсэн бөгөөд 2026 онд 55 сая тоннд хүргэх зорилт тавин ажиллаж байгааг танилцууллаа. Мөн 2026 онд төмөр замаар хоёр сая зорчигч тээвэрлэхээр төлөвлөсөн бол агаарын тээврийн зорчигчдын тоог энэ онд 2.7 сая болгон нэмэгдүүлэхээр зорьж байгаа гэсэн юм.
Түүнчлэн Замын-Үүд-Чойр чиглэлийн тусгай зориулалтын авто замын төслийг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай байгааг дурдсан бөгөөд тус чиглэлээр Монгол Улсын импортын нийт ачааны 74 хувийг тээвэрлэж байгаа ч авто замын даац, ачаалал хэтэрч, ашиглалтын хүндрэл үүсээд байгаа гэв. Түүнчлэн Цогтцэций, Ханбогд сумаас Манлай сум, Дундговь аймгийн Өлзийт сум, Мандалговь сум хүртэлх авто замын төслүүдийг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ.
Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал жилд 1.6 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтайгаар ашиглалтад орсон боловч зорчигчдын тоо 2025 онд 2.4 саяд хүрсэнтэй холбогдуулан нисэх буудлын өргөтгөл, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг яаралтай хэрэгжүүлэх шаардлага үүсээд байгааг танилцуулсан юм. Уулзалтын үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр төмөр замын ачаа болон зорчигч тээвэр, авто зам, агаарын тээврийн салбарууд өнөөгийн хүчин чадлынхаа дээд хэмжээнд хүрсэн байгааг онцлон тэмдэглэв. Цаашид эдийн засгийг тэлэх, өсөлтийг хадгалахын тулд дэд бүтцийн салбарт чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, бизнесийн орчныг илүү таатай болгох шаардлагатайг онцоллоо. Түүнчлэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлж, эдийн засгийн үр өгөөж өндөртэй төслүүдийг дэмжин, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахад Эдийн засаг, хөгжлийн яам бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв. Улс төрийн шинж чанартай, эдийн засгийн өгөөж багатай төсөл хөтөлбөрүүдээс татгалзаж, бодит үр ашигтай төслүүдийг шуурхай эхлүүлж, хугацаанд нь дуусгах шаардлагатайг онцлон тэмдэглэлээ.
| Зам, тээврийн салбарт эдийн засгийн ач холбогдолтой төслүүдийг дэмжихээ илэрхийллээ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |