“Сүүлчийн нүүдэлчид” номын нээлтэд оролцоод сүүлийн үеийн залуусын эрч хүч, оюуны чадавхыг биширлээ. Хориодхон жилийн өмнө оюутны ширээнд тохой залган сууж байсан залуус энэ богинохон хугацаанд сэтгүүл зүйн сунгаанд хичнээн хол алхсаныг хараад бахархлаа. Э.Хүрэлбаатар, Б.Энхмарт хоёр өнгөрсөн хугацаанд төвийн том сонинуудад ажиллаж, чансаатай олон нийтлэл бичиж байсныг нь санаж байна. Дараа нь “Эргэлт” нэртэй мэдээллийн сайт байгуулаад амжсаныг нь ч мэдэх юм. Гар, сэтгэл нийсэн сайхан хамт олон бүрдсэн байна. Тэд өнөөдөр Монголын сэтгүүл зүйд тэсрэлт хийжээ. Ингэж хэлэх хангалттай шалтгаан байна. Мэдээллийн ертөнцөд цахим сэтгүүл зүй гарч ирэхэд судлаачдын нэг хэсэг нь цаасан хэвлэлийн ноёрхол дууслаа гэлцэж байхад, нөгөө зарим нь цаасан сонин, цахим хэвлэлийн “гэрлэлт” болно гэцгээж байлаа. “Эргэлт”-ийнхэн цахим суурьтай мэдээллийг цаасан суурьтай мэдээлэл болгожээ. Сайтынхаа мэдээллийг ном, сонин, сэтгүүл болгосон ингэж хэлэх үндэс болно. Ингэснээр цаасан хэвлэлийн эрин үеийг шинэ өнгө аястайгаар эргүүлэн авчирч чаджээ. Энэ бол тэдний хийсэн нэг тэсрэлт.

“Эргэлт”-ийн залуус Монголын нүүдэлчдийн соёлыг экспортлогчид болсон байна. Монгол-англи хэлээр гарсан “Сүүлчийн нүүдэлчид” ном Европын зургаан орноор аялаад иржээ. Явсан газар бүхэндээ соёлт улс түмнүүдийн нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгээд амжсан байна. Энэ нь бага газарт багтаж ядан суудаг суурьшмал үндэстнүүдэд уужим чөлөөтэй аж төрөхийн өвөрмөц сайхныг номын цонхоор мэдрүүлсэн нэг янзын оюуны хөрөнгө оруулалт болжээ. Номын нэрэнд байгаа “сүүлчийн” гэдэг үгийг би хувьдаа шууд утгаар нь ойлгож байгаа. Дэлхийн хэмжээнд нүүдлийн соёл иргэншил эрчимтэй хумигдаж, зүйрлэн хэлбэл дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа өнөө үед иргэншлийн энэ хэлбэрийн хоргодох сүүлчийн “орон гэр” нь Монгол Улс болсон. Тэр утгаараа нүүдэлчин бидний амьдрал Монголыг дэлхийд таниулах “гоёл”, жуулчдыг татах “соронз” болсон. Энэ хэрэгт “Эргэлт”-ийнхэн бас нэг тэсрэлт хийсэн байна.
Гагцхүү санаа зовох нэг зүйл байгаа нь нүүдлийн соёл иргэншил оршин байхын баталгаа болсон нүүдлийн мал аж ахуйн хувь заяа. Бид эрчимжсэн мал аж ахуйн тухай их ярьж, бас зах зухаас нь хийж, хэрэгжүүлж эхэлсэн. Энэ үйл явц биелэлээ бүрэн олсон цагт нүүдэл хийх үү? Нэг талаар хөгжил, нөгөө талаар уламжлалт иргэншлийг төгсгөх энэ үйл явцад яаж хандах ёстой вэ? Оюунлаг залуус маань энэ талын гарц гаргалгааг олох мэргэн санаа дэвшүүлэх буй заа хэмээн найдъя.
МУСГЗ. Шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Л.НОРОВСҮРЭН
| ТЭСРЭЛТ |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |