Ардчилсан намын цахим хуудсанд иргэд регистрийн дугаараа оруулахад оршин суугаа газрын хаяг тэргүүтэй хувийн мэдээлэл гарч ирж байгаа талаарх мэдээлэл өнөөдөр гарсан. Тус үйл явдалтай холбогдуулан Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Гэрийн хаяг, регистрийн дугаар бол хүний хувийн мэдээлэл. Үүнийг зөвшөөрөлгүй ил болгож болохгүй. Заавал хүнээс зөвшөөрөл авах ёстой. Хүний хувийн мэдээлэл авах гэж байгаа хадгалагч, цуглуулагч зөвшөөрөл авдаг. Банк иргэнээс мэдээлэл авахдаа хүртэл нэг удаагийн код авдаг. Тэгэхээр Ардчилсан намын сайтад иргэдийн мэдээлэл байгаа нь хувь хүний мэдээллийн тухай хуулийн маш бүдүүлгээр зөрчсөн зүйл. Нөгөө талаараа иргэний аюулгүй байдалд ноцтой халдаж байгаа хэрэг, учир нь гэрийн хаяг ил болж байна шүү дээ. Ингэж болохгүй. Хур системээс иргэний мэдээллийг татаж байгаа гэж ойлгож болно. Хур системээс мэдээлэл татахдаа хууль, журмын дагуу ДАН системээр нэвтэрч, нэвтэрсний дараа тухайн иргэнд “Таны хувийн мэдээллийг авах гэж байна” гэж анхааруулж, зөвшөөрөл илгээх ёстой байсан. Гэтэл маш бүдүүлгээр мэдээллийг нь авч, регистрийн дугаар хийхэд мэдээллийг нь ил болгоод байна. Хур дээр ямар гэрээ хийснийг харна, гомдол ирвэл гэрээг эргэж харах асуудал үүснэ. Хур системд ямар нэгэн алдаа хийгээгүй. Гэрээ хийсэн байгуулга нь хуулийн дагуу байх ёстой. Мөн дүрэм журмын дагуу иргэнээс зөвшөөрөл авах ёстой. Тэгэхээр энэ маш маш ноцтой зөрчил. Би одоо яам дээрээ очоод хянаж, гэрээгээ зөрчсөн нь тодорхой байгаа цаашлаад хууль зөрчсөн үйлдэл гэж харж байна. Тухайн иргэний зөвшөөрөлтэйгөөр регистрийн дугаар цуглуулна, мөн мэдээлэл авч байгаа байгууллага нууцлалыг хадгалах ёстой” гэв.
| Э.БАТШУГАР: Ардчилсан намын сайтад иргэдийн мэдээлэл байгаа нь хувь хүний мэдээллийн тухай хуулийн маш бүдүүлгээр зөрчсөн үйлдэл |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |