2026 он бол монголчууд нэгдэж хамтдаа хичээн, улсаа таниулах, анхаарлын төвд орох чухал жил. Учир нь, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болно. Энэхүү арга хэмжээ ирэх 8-р сарын 17-ноос 28-нд болох юм. Дэлхийн 197 талууд буюу олон улсын байгууллага, шинжлэх ухааны байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөллийн 10 мянга орчим элчин сайд, өндөр дээд түвшний төлөөлөгч, хэлэлцээрчид хүрэлцэн ирж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай холбогдох асуудлаар хуралдана.
Монгол Улсад энэ хурлыг зохион байгуулснаар конвенцын үндсэн агуулгуудаас гадна манай улсын бэлчээр, усны хомсдол, байгальд ээлтэй дэд бүтэц, зэрлэг амьтан ургамал, хөрс, уламжлалт мэдлэг-шинжлэх ухааны хосолмол байдал дэлхийн анхааралд өртөх юм.
Олон улсыг хамарсан ийм хэмжээний хурал нь гаднын санхүүжилт, хөрөнгө оруулалтын урсгалыг эрс нэмэгдүүлдэг ач холбогдолтой. Олон улсын донор байгууллага, хөгжлийн банкныхан, хөрөнгө оруулагчид Монгол руу ирж, нөхөн сэргээлт, усны менежмент, ойжуулалт, ногоон ажлын байр, сэргээгдэх эрчим хүч зэрэг төсөл хөтөлбөрүүдэд бодит хөрөнгө оруулалт хийх нөхцөл бүрдэнэ. Засгийн газар ч энэхүү боломжийг тооцоолон тодорхой санаачилга гаргаж, үр дүнтэй төслүүдээ танилцуулж COP17 хурлаас 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахыг зорьжээ. Хурлын үеэр урт хугацааны бодлогын санаачилга танилцуулж, хөрөнгө босгох, байгаль орчны салбарын урт хугацаанд хэрэгжих чанартай төслүүдийг эхлүүлэх зорилго тавьсан байна. Харин ямар төсөлд хөрөнгө оруулалт татах зорилго тавих нь хамгаас чухал. Аливааг боломж гэж харвал боломж.
Ухаалаг, зохион байгуулалттай, эв нэгдэлтэй, улсынхаа нэрийг бодож, ирээдүйн өгөөжийг нь харгалзан үр дүнтэй хийж чадвал гарсан зардал хэд нугараад манайд орж ирнэ. Нутаг дэвсгэрийнх нь ихээхэн хувь цөлжилтөд өртсөн манай улсад үр өгөөжөө бэлэглэх төслүүд эхэлнэ.
Дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагуудаас амжилттай хөрөнгө оруулалт татах магадлалтай төсөл бол цөлжилтийн эсрэг ойжуулах төсөл. 2022 онд Кот-д’Ивуар улсын Абиджан хотод болсон COP15 хурлын дараа “Great Green Wall” буюу “Агуу ногоон хана” хөтөлбөрийг эрчимжүүлж, 11 улс дамнасан 8000 км урт ногоон зурвас байгуулан, 350 мянга гаруй ажлын байр шинээр бий болгосон. Үүнээс хойш “Land Degradation Neutrality Fund” хөтөлбөрийн санхүүжилт 1.6 тэрбум ам.долларт хүрч, олон сая га талбайг нөхөн сэргээх бодит ажлууд үргэлжилж байна.
Үүний адилаар манай улс цөлжилтийн эсрэг ойжуулах төсөлд хөрөнгө оруулалт татаж мартагдсан “Ногоон хэрэм” төслөө үргэлжлүүлэх боломжтой. Энэ төсөл нь одоо хэрэгжүүлж буй “Тэрбум мод” төсөлтэй ч шууд холбогдоно. Олон улсаас ч бодлогын дэмжлэг авах боломжтой юм. Учир нь, манай говийн угалз элсэн шуурга БНСУ-д хүрдэг гэдэг.
Тийм ч учраас БНСУ “Ногоон хэрэм” төсөл дээр хамтран ажиллаж байсан юм. БНСУ-аас эхлээд энэ төслийг дэмжинэ. Энэ бол СОР17 хуралд оролцохоор ирсэн хөрөнгө оруулагчдыг бэлэн төсөлтэй угтах нь зөв гэсэн санаа. Заавал энэ төсөл байх албагүй. Энэ мэт маш чухал ганцхан төсөл дээр л хамаг анхаарлаа хандуулбал үр дүнтэй. Тэр нь ямар төсөл байхыг эртнээс ярьж, нийтээрээ хэлэлцэн тодруулж болно. Хөрөнгө оруулалт татахын тулд бид өөрсдөө санаачилгатай, идэвхтэй байх чухал. Сайтар хөдөлмөрлөсний үр дүн ирдэгтэй адил энэ ажлыг сайн зохион байгуулсны өгөөж дэлхийд газар нутгаараа эхний эгнээнд явдаг манай улсын хувьд ер бусын олон өгөөж болон ирнэ.
| СОР-ын хуралд оролцогчдоос ямар төсөлд хөрөнгө оруулалт татах вэ? |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |