Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас хилийн бүсэд газар олгосон, хилийн бүсэд ашигт малтмал, уул уурхай үйл ажиллагаа явуулж байгаа болон хилийн бүсийн нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой зарим компанид хууль бусаар давуу байдал олгож, их хэмжээний ашиг орлого хийсэнтэй холбоотой шийдвэрүүдийг гаргасан.
Улсын хилийн зурвас газарт хууль зөрчиж газар олгосон асуудлын талаар хэлэлцсэн. Улсын хилийн 900м-ээс 2,5 км-ийн нутаг дэвсгэр дээр 34227.8 га талбайг нийт улсын хилийн боомт дээр олгосон байна. Хилийн тухай хуульд зааснаар улсын хилийн газар нутагтай хиллэж байгаа хилийн зурвас боомт нь төрийн өмч, хилийн шугамаас дотогш 15км-ээс илүүгүйгээр тусгай журам тогтоосон нутаг дэвсгэрийг улсын хилийн зурвас гэнэ. Улсын хилийн зурваст хил хамгаалах зориулалтаас бусад барилга байгууламж барих үйл ажиллагаа явуулах, газар ашиглуулах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ. Улсын хилийн зурваст газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэхийг хориглох заалттай байдаг. Боомтын сэргэлтийн үндэсний хороо гэх бүтэж өнгөрсөн Засгийн газрын үед ажиллаж байсан. 2025 нэгдүгээр сарын 27-нд Боомтын сэргэлтийн хороо тогтоол гаргасан. Энэ тогтоолын хоёрдох заалтад Боомтын хөгжлийн корпораци, төрийн өмчийн ХХК байгуулах асуудлыг засгийн газрын хуралд танилцуулж батлуулахыг Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга, сайд Б.Тулгад, Б.Тулга өөрөө өөртөө даалгасан ийм тогтоол гаргасан. Дараагийн тогтоол нь мөн өөртөө даалгасан тогтоол байсан. 2025 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр тогтоолд дурдагдсан компанийг байгуулсан. Улмаар 2025 оны тавдугаар сарын 28-ны өдөр буюу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хамгийн сүүлийн хуралдаанаар огцрохоосоо дөрөв хоногийн өмнө Боомтын сэргэлтийн хөгжлийн корпораци нэр дээр Монгол Улсын хилийн бүсэд 10 байршилд 34 мянган га газрыг ашиглуулах зөвшөөрөл гаргасан. Засгийн газрын 2025 оны тавдугаар сарын 28-ний өдрийн хуралдаанаар дээрх асуудлыг яаж хэлэлцэв гэж шүүж үзэхэд ямар ч хэлэлцүүлэг, асуулт хариулт явуулаагүй шууд алх цохиж шийдвэр гаргасан. Энэ боомтуудыг сэргээх хөгжүүлэхтэй холбоотой 10 хилийн бүсэд тэдгээрийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөлт хийгдээгүй, УИХ, Засгийн газраар батлуулсан төлөвлөлт байгаагүй. Булган хилийн боомт, Бичигт боомт, Бургастай, Хавирга, Арц суурь, Шивээхүрэн боомтод газар олгосон. Боомтыг хөгжүүлэх гэсэн халхавчаар газар олгосон байна гэж үзэж байгаа. Тийм учраас нэгдүгээрт, Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын хилийн тухай хууль, холбогдох хууль тогтоомж зөрчиж, энэ шийдвэрийг гаргасан байна гэж үзэж, саяны газар олгосон шийдвэрийг хүчингүй болголоо. Хууль зүй дотоод хэргийн сайдад хууль хяналтын байгууллагын өргөн бүрэлдэхүүнтэйгээр олгосон зөвшөөрөл бүрийг шалгаж, шаардлагатай тохиолдолд хуулийн байгууллагад шилжүүлэхийг Ерөнхий сайд өнөөдөр үүрэг болгосон. Жишээ татан авч үзвэл хамгийн ойр нь 30 метр, 30 алхаад улсын хил гарна. Ингэж Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулахуйц шийдвэр гаргасан байна. Улсынхаа хилийг зарж идсэн байна гэдэг дүгнэлт хийж байгаа” гэв.
| Б.ЭНХБАЯР: Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулахуйц шийдвэр гаргаж, улсынхаа хилийг зарж идсэн байна |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |