Улаанбаатар хотод цахилгаан тасалдаж байгаа асуудлаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр “2025-2026 оны өвлийн оргил ачааллын үед төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд оргил ачаалал 1800 мвт хүрэх байх гэсэн тооцоолол байсан. 2026 оны нэгдүгээр сарын 19-ны өдрийн байдлаар 1803 мвт хүрсэн байдалтай байна. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 69 зуух залгаатай ажиллаж байгаагаас одлоогийн байдлаар 65 зуух ажиллаж байна. Үлдсэн зуухан дээр гэмтэл арилгах ажиллагаа хийгдэж байгаа. 49 турвай генератораас 43 генератор ажиллаж байна. Станцуудын хувьд хэвийн үйл ажиллагаатай байгаа. Өчигдрөөс эхлээд улс орон даяар цахилгааны хязгаарлалт хийж эхэлсэн. 2026 оны нэгдүгээр сарын 20-ны өглөөний 06:11 цагт ТЭЦ-4-ийн наймдугаар зуух дээр үлээлт гарсан. 500 градустай явж байсан зуухныг зогсоож 50 градус руу буулгаж, засвар хийж эхэлсэн. Өнөөдөр өглөө 09:46 цагт буцаагаад сүлжээнд залгасан. Энэ хооронд 100 мбт-ын цахилгаан эрчим хүчний хомсдол үүссэн. Бүх труба, генераторууд нөөц тоноглолгүй ажиллаж байгаа учраас аливаа трубанд гэмтэл үүссэн тохиолдолд тэр хэмжээгээр хязгаарлалт хийх нөхцөл байдал үүссэн. Хоёрдох хүндрэл бол Бөөрөлжүүтийн цахилгаан станц дээр тэжээгч тал дээр түүхий нүүрс маань 42 хувийн чийгшилтэй байгаа. үүнээс шалтгаалаад цахилгаан станц руу орох хэсэг дээр нүүрс хөлдөж эхэлсэн. Үүнээс болоод 300мвт-ын хүчин чадалтай ажиллаж байсан Бөөрөлжүүтийн цахилгаан станц 125 мвт-ын хүчин чадалтай ажилласан хүндрэл гарсан. Үүнээс шалтгаалаад өчигдөр, өнөөдөр хоёр 160 мвт-ын хязгаарлалт хийсэн. Хэрэглэгчдийг дээд тал нь хоёр цагаас илүү хязгаарлахгүй байх шийдвэр гаргасан. Нэг цагийн дараагаас цахилгааны хязгаарлалт хийхээ болино” гэв.
| Б.Чойжилсүрэн: Шаардлагатай засваруудыг хийсэн учраас цагийн дараагаас цахилгааны хязгаарлалт гайгүй болно |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |